Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооноос мэдээлэл хийлээ. Энэ жилийн баяр наадмыг сурвалжлахаар гадаадын болон дотоодын 1000 гаруй сурвалжлагчид хүсэлт гаргасан бөгөөд 600 орчим мандатыг олгосон байна. Мандатын үнэ 25 мянган төгрөг, гадаадын сэтгүүлчдийнх 100 ам.доллар юм байна.
Дараах дөрвөн янзын мандат байгаа гэнэ.
- улаан- Хүй 7 худаг, Төв цэнгэлдэхэд ажиллах зураглаач, инженер техник, хэвлэл мэдээллийн ажилтанд олгоно
- цэнхэр – Ерөнхий сурвалжилгын мандат буюу төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн харвааг сурвалжлах эрхтэй
- ногоон – Зөвхөн төв цэнгэлдэх хүрээлэнд буюу ногоон зүлгэн дээр ажиллах
- шар – гадаадын сурвалжлагч, сэтгүүлчдэд олгож байна