Тулгар төр байгуулагдсаны 2231, Их Монгол Улсын 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, ардын хувьсгалын 101 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын урлаг соёл, спорт, эрүүл мэнд, нийгмийн зүтгэлтнүүдэд гавьяа шагнал гардуулж буй.
Тэгвэл өнөөдөр Монгол Улсад дэгдсэн таван удаагийн халдварт өвчний голомтонд ажиллаж, эрүүл мэндийн салбарт 37 жил ажиллаж, тэр дундаа эмнэлгийн тусламж үйлчилгээг удирдан 27 жил ажилласан ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн Дэд захирал асан, Сүрьеэгийн зөвлөх эмч, Дотрын тэргүүлэх зэргийн эмч, ХӨСҮТ-ийн клиникийн профессор М.Тунсагт Монгол Улсын хүний гавьяат эмч цол олгохоор болжээ.
М.Тунсаг нь эрүүл мэндийн салбарт нийт 37 жил жил үр бүтээлтэй ажилласан бөгөөд үүнээс 27 жилийг ХӨСҮТ-д дотрын эмч, тасгийн эрхлэгч, эмчилгээ эрхэлсэн дэд захирал хүртэл дэвшин ажилласан. Мөн дэлхий нийтэд нүүрлэсэн Коронавируст халдварын хүнд үеийг даван туулахад улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, удирдан зохион байгуулж байв. Сүүлийн гурван жил ХӨСҮТ-ийн халдварт голомтын үед ар албыг бүрэн даан, эрсдэлийг зохицуулан, урьдчилан сэргийлж ажилласан М.Тунсаг нь эрүүл мэндийн салбарт бодит хувь нэмэр оруулсан эрхмүүдийн нэг билээ.