Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:
Монголын концертын төвийн тэргүүн, Ардын жүжигчин Данзанваанчигийн Ухнаа;
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын малчин, Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан Доржсүрэнгийн Шоовой;
Сэлэнгэ аймгийн “Ой ан төв” үйлдвэрийн газрын дарга асан, Ойн гавьяат ажилтан Баттөмөрийн Жамсран;
АРДЫН БАГШ ЦОЛЫГ:
Монгол Улсын Их сургуулийн зөвлөх профессор, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Ойдовын Лхагваа;
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:
Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн зөвлөх инженер Аюушжавын Юмжээ;
“Хаан шаглаа” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагч, захирал Цэрэнлхамын Батжаргал;
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛЫГ:
Ахмад багш Гаваагийн Оюун;
ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛЫГ:
Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний Хилийн аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Асхарын Муратхан;
ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:
“Энэрэл” дээд сургуулийн багш, халдвар судлаач, хоол зүйч эмч Дамдиндоржийн Бат-Очир;
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛЫГ:
Д.Нацагдоржийн болон Зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Доржзовдын Энхболд;
Улаанбаатар радиогийн ерөнхий захирал Уртнасангийн Булган;
“Арт Эрдэнэ” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн уран дархан, мастер дархан Төмөрбаатарын Төмөрсүх;
ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛЫГ:
Төр, засгийн үйлчилгээний авто баазын жолооч Баянжаргалын Очирбал;
ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛЫГ:
“Буянт-Ухаа” спортын ордны захирал, Олон улсын хэмжээний мастер Лодойн Энхбаяр;
ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:
“Монхангай” группын ерөнхийлөгч Сэрээнэндагвын Сэргэлэн;
ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛЫГ:
Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Цэрэннадмидын Түмэнжаргал;
“ДОЗ” энтертайнментын захирал, жүжигчин Шадавын Доржсүрэн;
ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛЫГ:
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал, их эмч Мөрнэрэнгийн Тунсаг;
УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛЫГ:
“Боржин суварга” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал, сийлбэрч Жамбалын Түвшинжаргал нарт хүртээж;
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
“Art line” нэгдлийн тэргүүн, жүжиг, киноны зохиолч, найруулагч Соёлтын Баярсайхан;
“Хан Хужирт” амралт, рашаан сувиллын цогцолборын хангамжийн мэргэжилтэн Агийвын Итгэл;
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
“Эрчим хүчний барилга угсралтын трест” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн технологич инженер Баасангийн Отгонбаяр;
“Эрдэнийн гоёл” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Баасанжавын Туул;
“Монголын хөрөнгийн бирж” Төрийн өмчит хувьцаат компанийн Захиргаа, санхүүгийн газрын захирал Нинжийн Дөл-Эрдэнэ;
“ГТБ трейдинг” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий технологич Цээпэлийн Төгсөө;
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Зундуйн Гантогоо;
“Тавантолгой түлш” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хүнс хангамжийн эрхлэгч Ухнаагийн Оюунбаяр;
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
“ОБ Пластик” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн барилга үйлдвэрлэлийн ажилтан Элдэв-Очирын Баярбат;
Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Цөмийн технологийн бодлогын газрын дарга Мавагийн Чадраабал;
Төрийн орон сууцны корпорацийн Төслийн хэрэгжилт, хяналтын хэлтсийн дарга Лосолын Мандахнаран нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн хүмүүст болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөж, Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэв.