Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:
Архангай аймгийн Хайрхан сумын малчин, Гавьяат малчин Отгоны Дорж;
Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн зөвлөх багш, Анагаах ухааны доктор, Ардын эмч Жамьянжавын Баасанхүү;
АРДЫН БАГШ ЦОЛЫГ:
Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн зөвлөх, доктор, профессор, Гавьяат багш Пунцагийн Санжид;
Зурхайч, Шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Лхасрангийн Тэрбиш;
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:
Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Түшигцоодолын Дашдэлэг;
ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛЫГ:
“Мотоблок” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зөвлөх инженер Тогоочийн Тогтох;
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛЫГ:
Баянхонгор аймгийн “Өлзийт” Мэргэжил сургалт, үйлдвэрийн төвийн захирал Сүхбатын Бямбадорж;
Санхүү, эдийн засгийн их сургуулийн зөвлөх профессор Нямын Бадамрагчаа;
ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:
“Анхны анжис” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал, төслийн удирдагч Чоглонгийн Нанжаа;
ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:
“Боса холдинг” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Цэгмэдийн Батбаяр;
ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:
Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга асан, Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн зөвлөх эмч Ядамсүрэнгийн Буянжаргал;
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:
“Өсөх зоос” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Чойжамцын Чинбат;
ГАВЬЯАТ УУРХАЙЧИН ЦОЛЫГ:
“Энержи ресурс” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Готовын Батцэнгэл;
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛЫГ:
Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Болдын Сэргэлэн;
“Нэпко” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зөвлөх Бат-Амгалангийн Болдбаатар;
БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:
“Танайд мод тарья” Төрийн бус байгууллагын тэргүүн Баяраагийн Батболд;
ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛЫГ:
Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Жамсрангийн Мандухай нарт хүртээж,
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
Дархан-Уул аймгийн 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Сумьясүрэнгийн Энхцэцэг;
Үндэсний урлагийн их театрын цордон бүрээ хөгжимчин Төмөрхүүгийн Бадамсэрээжид;
Төр, захиргааны ахмад ажилтан Гомбосүрэнгийн Төмөр-Очир;
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
Өвөрхангай аймгийн “Дэлгэрэх хүнс” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ахмад ажилтан Өөдөсийн Цэцэгмаа;
“Жүр үр” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий технологич Ганболдын Сарангэрэл;
Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад ажилтан Дамбын Уламбаяр;
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Тулга тавилан” студийн найруулагч Төрбатын Баярхүү;
Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан Сүхээгийн Отгонцэцэг;
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
“Очирдагинас” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий технологич Норовын Гүрдорж;
Монгол Улсын Их сургуулийн багш, профессор Очирын Алтансүх;
ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан Жаргалсайханы Энхтүвшин;
Хилийн цэргийн 0218 дугаар ангийн орлогч, хошууч Даваасамбуугийн Мөнхсайхан нарыг тус тус шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн хүмүүст болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөж, Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэв.