brazil.jpeg

2022-06-03 10:30
Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад хавсран суугаа Элчин сайд Ш.Батцэцэг тус улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнууд, Оросын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Марсиа Абрэүтэй өнгөрсөн сарын 31-нд албан уулзалт хийв.

montsame.png

2022-06-03 10:00
Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захирал Дарен Тангтай уулзав.

wrestling-day-1280x720.jpg

2022-06-03 09:36
Чөлөөт бөхийн чансаа олгох Болат Турлыхановын нэрэмжит тэмцээнд Монголын 10 бөх оролцохоор өчигдөр Казахстаны Алмата хотыг зорилоо. Багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Тулга, 74 кг-д Б.Бямбадорж, 125 кг-д М.Лхагвагэрэл, Багийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Намуунцэцэг, Д.Отгонжаргал, 53 кг-д Б.Болортуяа, 57 кг-д Х.Болортуяа, 62 кг-д Э.Гантуяа, 68 кг-д Э.Дэлгэрмаа, З.Болортунгалаг нар багтжээ. Дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, […]

cansat1-1280x799.jpeg

2022-06-03 09:20
МУИС, ШУТИС, ХААИС, ҮБХИС, Шинэ Монгол, Монгол Коосен зэрэг найман их дээд сургуулийн 15 багийн 90 гаруй оюутан, залуус оролцож, өөрсдийн бүтээсэн сансрын бага оврын хиймэл дагуулыг хөөргөж, өрсөлдөх юм.

munhchuluun.jpg

2022-06-03 09:01
Ойрын үед махны асуудал олны анхаарлын төвд байна. Махны үнэ, борлуулалт, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэх асуудал шуугиан тариад байна.  ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун махны борлуулалттай холбоотой өөрийн байр сууриа цахим хуудсандаа ийнхүү илэрхийлжээ. Тэрбээр “Эмээлт, Налайх, Бугын сангийн аж ахуйн наана гэх мэт хотруу орох хэсгүүдэд “МАЛЧИН ЗАХ” нэртэй байнгын махны захууд ажиллуулж ченжийг […]

zam-zasvar.jpg

2022-06-03 08:30
Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамжны авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвараас Өлзий төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ.

jir.jpg

2022-06-03 07:30
Жирэмсэн байхдаа ибупрофен, парацетамол зэрэг өвчин намдаах, халуун бууруулах эм хэрэглэх нь зулбах, ураг амьгүй болох шалтгаан байж болзошгүй хэмээн Британийн Абердины их сургуулийн эмч нар анагаах ухааны BMJ Open сэтгүүлд гаргасан нийтлэлдээ бичжээ. Судлаачид 1985-2015 оны хооронд 151 мянга гаруй жирэмсэн эмэгтэйн мэдээллийг цуглуулсан байна. Эмэгтэйчүүдийн зарим хэсэг нь парацетамол, аспирин, ибупрофен, диклофенак, напроксен […]

rainy-day-1280x800.jpg

2022-06-03 07:00
Бороотой гэхээр л уйтгартай, бүрхэг байх ёстой гэсэн үг биш шүү дээ. Тэгвэл танд бороотой өдөр хийж болох сонирхолтой зүйлсийг санал болгож байна. Ном унших Бороо орж байхад ном унших мэдрэмж таатай санагдаж магадгүй л юм. Ном бол бидний оршин тогтнох, сэтгэлгээг өөрчлөх чадвартай хүчирхэг хэрэгсэл билээ. Бороотой үед буйдан дээрээ суугаад ном уншин шинэ […]

turh1.jpg

2022-06-03 06:30
Улсынхаа нэрийг турк хэлний авиа зүйн дуудлагын хэм хэмжээнд нийцүүлэх зорилгоор Турк улс гадаад хэл дээрх бүх албан бичиг баримтуудад нэрээ өөрчлүүлэх хүсэлтийг НҮБ-д гаргажээ. Туркийн Сабах сонинд энэ тухай мэдээлснийг Тасс уламжиллаа. Туркийн Анадолу агентлагийн мэдээлснээр, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик Туркийн энэ хүсэлтийг хүлээж авчээ. Түүнчлэн Туркийн гадаад […]