Ойрын үед махны асуудал олны анхаарлын төвд байна. Махны үнэ, борлуулалт, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэх асуудал шуугиан тариад байна. ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун махны борлуулалттай холбоотой өөрийн байр сууриа цахим хуудсандаа ийнхүү илэрхийлжээ.
Тэрбээр “Эмээлт, Налайх, Бугын сангийн аж ахуйн наана гэх мэт хотруу орох хэсгүүдэд “МАЛЧИН ЗАХ” нэртэй байнгын махны захууд ажиллуулж ченжийг халбал махны үнэ зохиомлоор өсөхөөс сэргийлэх юм. Мөн МАЛЧИН ЗАХ дээрээ 10-11 сард өвлийн идэшний худалдаа зохион байгуулбал хавар үнэ өсөхөөс сэргийлэхэд ч нэмэртэй. Иргэд, дэлгүүр, гуанз, ресторанууд өглөө эрт очоод ченжийн дамжлагагүйгээр шууд малчдын гар дээрээс хямд махаа худалдаад авах боломжтой болно. МАЛЧИН ЗАХ-ын үйл ажиллагааг төсвийн мөнгөөр төрөөс хийх шаардлагагүй, тухайн байршлуудад газар гаргаж өгөөд, төсөл сонгон шалгаруулаад, хувийн хэвшлээр хийлгэхэд болно. Харин түүн дээрээ мэргэжлийн хяналт хяналтаа сайн тавиад ажиллахад болно.
Махны талаар хэдэн зүйл нэмж хэлэхэд:
Мах боловсруулах үйлдвэрүүд зөвхөн экспортод гарах махыг боловсруулж байна. Манай дотоодын хүнсний хэрэгцээний мах нь үйлдвэрээр дамждаггүй, ямар ч боловсруулалт хийгддэггүй, малчдын гар дээрээс ченжээр дамжаад зах, дэлгүүр, гуанз, ресторан, хиам, консервын үйлдвэрүүдэд очдог юм байна.
Нөөцийн мах бол ченжээр дамжилгүй намар малдчын гар дээрээс шууд нөөцийн мах бэлтгэлийн үйлдвэрүүдийн гарт очиж хөлдөөгчинд хадгалагдаж байгаад хавар иргэдийн гар дээр хүрч байгаа мах юм.
Эцэст нь хэлэхэд эрчимжсэн мал аж ахуйг бодлогоор дэмжиж байж жилийн дөрвөн улирал нойтон, шинэ мах иднэ дээ.
Жич: Ченж гэдэгт малчдын гар дээрээс мах аваад оруулж ирж байгаа зардал шингэсэн махны худалдаачдыг хэлээгүй. Дэнжийн 1000-ын гадаа зогсоод тэдний авчирсан махыг авч үнэ өсгөж худалдаачдад зардаг бүлэг ченжүүдийг хэлж байгаа болно” гэжээ.
Б.Ирээдүй
2 comments
Хуцваа.Үйлдвэрүүдийн мах бүгд экспортод гардаг гэнэ үү.Үүн шиг худлаа юм байхгүй.
Ойролцоо буудаарай хамсаатаа