konts-1280x1074.jpeg
2022-06-24 15:25
Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээний цуврал арга хэмжээний томоохон хэсэг болох АНУ-ын цэргийн жазз хөгжмийн хамтлагийн тоглолт энэ сарын 26-30-ны хооронд Улаанбаатар болон Дархан хотуудад болох гэж байна. Уг хамтлаг 11 хүний бүрэлдэхүүнтэй аялах бөгөөд Япон Улсад байрладаг учир Япон дахь АНУ-ын цэргийн жазз хөгжмийн хамтлаг […]

esha.jpg
2022-06-24 14:35
Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр /2022.06.23/ эхэллээ. Энэ жил 36253 төгсөгч шалгалт өгч, их, дээд сургууль элсэн суралцахаар бүртгүүлсэн байна. Улсын хэмжээнд 49 төвд Англи хэл, Түүхийн хичээлийн шалгалтыг зохион байгуулж, дүн оноог шууд танилцууллаа. Төгсөгчид шалгалт өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бүртгэлийн хуудас, суудлын хуваарьтайгаа танхимд ирэх шаардлагатайг анхааруулж байна.

tsagdaa.jpg
2022-06-24 14:12
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1283 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 918 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 18 хүн гэмтэж, нэг хүүхэд амь хохирсон байна. Энэ долоо хоногт нийслэлд нэг хүүхэд амь хохирч, орон нутагт зургаан хүн нас барснаас хоёр нь хүүхэд байна. Хүн гэмтсэн […]

undug-1280x857.jpg
2022-06-24 13:51
Алтанбулаг чөлөөт бүсээр дамжуулан ОХУ-аас 2022 оны эхний 6 сарын байдлаар хадгалалтын хугацаа нь дуусах дөхсөн, ижил төрлийн импортын өндөгнөөс 30 хувь, дотоодын өндөгнөөс 80 хувь тус тус хямд 6.6 сая ширхэг өндгийг импортолжээ. Аж ахуйн нэгж өндөг импортлоход гаалийн албан татвар 15 хувь, НӨАТ 10 хувийн татвар төлдөг. Харин Чөлөөт бүсийн тухай хуулийн дагуу […]

123-1.jpeg
2022-06-24 13:30
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хашаандаа мод тарьж, үржүүлдэг айл өрхүүдэд зочиллоо. Тэрбээр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны иргэн Бадарчийн Ганболдынд очив. Б.Ганболдынх хороондоо 30 гаруй жил амьдарч байгаа бөгөөд ам бүл есүүлээ. 1996 онд хашаандаа гурван чацаргана тарьж эхэлснээс хойш жил бүр өргөжүүлсээр одоо 30 орчим төрлийн мод, бут […]

emyam-1024x683.jpg
2022-06-24 13:00
Манай улсад 2020 оны байдлаар нийт халдварт өвчний 48.4 хувийг бэлгийн замаар дамжих халдварт өвчин эзэлжээ. Бэлгийн замаар дамжих халдварын 31.8 хувийг заг хүйтэн 40.6 хувийг тэмбүү 27.5 хувийг трихомониаз 0.1 хувийг ХДХВ-ийн халдвар тус тус эзэлж байгаа ба нийт тохиолдлын 78.7 хувь нь 15-39 насны залуучууд байна. зураг Эрүүл мэндийн яам төрөлхийн тэмбүү, хүн […]

erde.png
2022-06-24 12:45
Ховд аймгийн Ховд суманд эрдэнэшиш тариалж эхэлжээ. Эрдэнэшиш тариалах ажлыг  “Арвижих фарм” ХХК тариалж байгаа ба ингэхдээ 100 хувь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 500 га газарт малын тэжээлийн зориулалттайгаар эрдэнэшиш тариалахаар зорьж байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлэхдээ “Эрчимжсэн мал аж ахуй, усалгаатай газар тариалангийн төслийг хэрэгжүүлж буй ийм үндэсний аж ахуйн нэгжүүд олон болох тусам […]

-багш.jpg
2022-06-24 12:30
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 1 нэгж хувиар өсгөн 10 хувьд хүргэх шийдвэр гаргасантай холбоотойгоор СЭЗИС-ийн профессор, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан байр сууриа ийнхүү илэрхийлжээ. Тэрбээр “Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг ерөнхийд нь дэмжиж байна. Мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлж бусад бодлогын нэмэлт тохиргоо хийгээгүй нь өнөөдрийн нөхцөл байдалд нийцтэй шийдвэр. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл […]

viber_image_2022-06-24_12-02-56-537.jpg
2022-06-24 12:19
Монгол Улсын нүүрс тээврийн хамгийн том гарц болох Гашуунсухайт-Ганцмод боомтод анх удаа AGV буюу автомат удирдлагатай тээврийн технологи нэвтрүүлж байгаа билээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр тус боомтод ажиллаж, AGV-ийн маршрутыг тодорхойлсон байна.