Ховд аймгийн Ховд суманд эрдэнэшиш тариалж эхэлжээ. Эрдэнэшиш тариалах ажлыг “Арвижих фарм” ХХК тариалж байгаа ба ингэхдээ 100 хувь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 500 га газарт малын тэжээлийн зориулалттайгаар эрдэнэшиш тариалахаар зорьж байгаа юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлэхдээ “Эрчимжсэн мал аж ахуй, усалгаатай газар тариалангийн төслийг хэрэгжүүлж буй ийм үндэсний аж ахуйн нэгжүүд олон болох тусам хүнсний аюулгүй байдлыг хангах, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх бидний зорилт амжилттай хэрэгжих учиртай. Зөв төлөвлөж, тууштай хөдөлмөрлөж чадвал зорилгодоо хүрч чаддагийн жишээг бодитой харуулж буй АРВИЖИХ ФАРМ ХХК-н хамт олонд баяр хүргэе. Ургац арвин байх болтугай.” гэжээ.