Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1283 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 918 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 18 хүн гэмтэж, нэг хүүхэд амь хохирсон байна.
Энэ долоо хоногт нийслэлд нэг хүүхэд амь хохирч, орон нутагт зургаан хүн нас барснаас хоёр нь хүүхэд байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
Явган холбогдсон осол 10 бүртгэгдэж 1 хүн амь хохирсон
Мотоциклтой осол 3 бүртгэгдэж
Мөргөлдсөн осол 2 бүртгэгдсэн. 1 хүний амь хохирсон
Унадаг дугуйтай 1 осол бүртгэгдсэн
Орон нутагт:
Онхолдох хэлбэрээр 4 осол бүртгэгдсэн. 4 хүний амь хохирсноос 1 нь хүүхэд байна.
Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдсэн, .1 хүний амь хохирсон байна.
Явган зорчигч мөргөсөн 1 бүртгэгдсэн байна. 1 хүүхдийн амь хохирсон байна.
Нийслэлийн хэмжээнд Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 356 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол 8 бүртгэгдсэнээс жолооч-7, явган-1 бүртгэгдсэн байна.