buleg.jpg

2022-06-27 11:31
Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдахгүй аж. Учир нь тус намын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх эсэх талаар иргэдээсээ санал асуугаад орон нутагт яваа юм. Харин УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хурал Шонхор тауэрт намын удирдлагуудын оролцоотой өргөтгөсөн хэлбэрээр 10.00 цагт эхэлнэ. Бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцэх аж. Нэгд, одоо яригдаж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт. […]

duul2.jpg

2022-06-27 11:13
Парис 2024 зуны олимпын оноо олгох оны эхний тэмцээн Улаанбаатар их дуулга Мөсөн өргөөд гурван өдрийн турш боллоо. Тэмцээнд 30 орны 255 тамирчин оролцсоноос Олон Улсын жүдо бөхийн холбооны (IJF) нэр дээр оролцсон Оросын шигшээ баг 5 алт, 2 мөнгө, 2 хүрэл медальтайгаар тэргүүллээ. Японы шигшээ баг 4 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальтай удаалсан […]

Наадам-1.jpg

2022-06-27 10:58
Нийслэлийн Засаг даргын шуурхай хуралдаан болж байна. Тус хурлаар Үндэсний их баяр наадмын зохион байгуулалттай холбоотой зарим асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал “Наадмын тасалбарыг 100 хувь цахимаар худалдаална. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны санал болгосон технологийн компанитай гэрээ байгуулсан. Хөгжүүлэлт, туршилт ойрын өдрүүдэд хийгдэж цахимаар худалдан авах боломжтой болох бөгөөд хүргэлтээр ч авах боломжтой” гэж Нийслэлийн Засаг […]

tsagdaa.jpg

2022-06-27 10:51
Энэ оны эхний хагас жилийн байдлаар хар тамхи болон хүн амын эмчилгээнд хэрэглэгддэг эмийг эмнэлгийн бус орчинд тунг хэтрүүлэн хэрэглэж, эмийн хордлогод орж таван хүн амиа алдсан байна.

esh.jpg

2022-06-27 10:40
ЭЕШ-ыг өнөөдрөөс эхлэн энэ сарын 26-нийг хүртэлх хугацаанд улсын хэмжээний нийт 49 шалгалтын төвд зохион байгуулж байна. Энэ онд нийт 33 мянга гаруй суралцагч ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгсөж байгаа билээ. Улсын хэмжээнд өмнөх оны төгсөгч 7160, энэ оны төгсөгч 29093 нийт 36253 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлээд буй юм. Шалгалт бүрийн дараа засалтын шилэн […]

11-7.jpg

2022-06-27 10:30
Триатлоны олон улсын тэмцээн БНСУ-ын Чүнчонбүг хотод энэ сарын 26-нд боллоо. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон олон улсын мастер Б.Мөнгөнтуяа 2:42.05 секундийн амжилтаар мөнгөн медаль хүртлээ.

хаая.jpg

2022-06-27 10:19
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци” үндэсний зөвлөгөөн Корпорэйт конвешн центрт эхэлж байна. Монгол Улсын нийгэм-эдийн засгийн бүхий л хүрээнд шинжлэх ухаан, технологи, инновацийн талаарх ойлголт, мэдлэг, соёлыг түгээх, дамжуулах, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, инновацийн олон талт түншлэлийг өргөжүүлэх, чадавхийг бүрдүүлэх замаар […]

Сумьяа.jpg

2022-06-27 09:58
Эрхэм хүндэт Улаанбаатарчууд аа, баялаг бүтээгч аж ахуйн нэгжүүд ээ Та бүхэндээ зуны дэлгэр өдрийн мэндийг хүргэж, цэлгэр цэвэр, аюул эрсдэлгүй Улаанбаатар хотыг бий болгох Нийслэлийн Засаг даргын санаачилгыг дэмжин хашаа хайсаа буулгаж, гадаа талбайгаа тохижуулж, нийслэл хотдоо өнгө нэмж буйд талархал илэрхийлье. Улаанбаатар хотод өдгөө Монгол Улсын хүн амын 50 орчим хувь нь аж […]

онцгой.jpg

2022-06-27 09:38
ОХУ-ын Онцгой байдлын яамны Иргэний хамгаалалтын болон Гал эсэргүүцэх албаны академид Онцгой байдлын албанаас найман сонсогч суралцаж төгслөө. Москва хотын Улаан талбайд Иргэний хамгаалалтын академи, Галын эсэргүүцэх албаны академийн сонсогчдын төгсөлтийн баярт зориулсан ёслолын арга хэмжээ болж, төгсөгчдөд цэргийн цол, мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг гардуулсан юм. Энэ жил ОХУ-ын Онцгой байдлын яамны зургаан их сургуулийг […]