Энэ оны эхний хагас жилийн байдлаар хар тамхи болон хүн амын эмчилгээнд хэрэглэгддэг эмийг эмнэлгийн бус орчинд тунг хэтрүүлэн хэрэглэж, эмийн хордлогод орж таван хүн амиа алдсан байна.
Амиа алдсан иргэд 17-30 насныхан байжээ. Иймд эцэг, эх асран хамгаалагч нарын зүгээс үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
Сүүлийн үед хар тамхи болон хүн амын эмчилгээнд хэрэглэгддэг жортой болон жоргүй олгогдох эмийг гар аргаар найруулан судсаар тарьснаас болж амь насаа алдсан. Мөн судсанд бөглөрөл үүсэж, мэдрэлийн судас нарийсаж үе мөч, гар хуруугаа тайруулж хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдол нэмэгдэж байна.
Эх сурвалж: ЦЕГ