Нийслэлийн Засаг даргын шуурхай хуралдаан болж байна. Тус хурлаар Үндэсний их баяр наадмын зохион байгуулалттай холбоотой зарим асуудлыг хэлэлцжээ.
Тодруулбал “Наадмын тасалбарыг 100 хувь цахимаар худалдаална. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны санал болгосон технологийн компанитай гэрээ байгуулсан. Хөгжүүлэлт, туршилт ойрын өдрүүдэд хийгдэж цахимаар худалдан авах боломжтой болох бөгөөд хүргэлтээр ч авах боломжтой” гэж Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллээ.
enaadam.mn гэж домайн ашиглана.