Өнөөдөр МАН-ын бүлэг хуралдахгүй аж. Учир нь тус намын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх эсэх талаар иргэдээсээ санал асуугаад орон нутагт яваа юм.
Харин УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хурал Шонхор тауэрт намын удирдлагуудын оролцоотой өргөтгөсөн хэлбэрээр 10.00 цагт эхэлнэ. Бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцэх аж. Нэгд, одоо яригдаж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт. Хоёрт, УИХ-ын тухай хуулийн өөрчлөлт юм.