amjilt-1280x1707.jpg
2022-05-05 11:05
“Цусны цагаан эсийн хорт хавдар” туссан зургаан настай Б.Тэмүүлэн хүүгийн хандивын аян амжилттай болж  өнөөдөр өглөө Турк улсыг зорилоо. Хүүгийн аав ээж Сүхбаатарын талбайд мэдээлэл хийж, ард түмнээсээ тусламж хүссэн бөгөөд ард түмнээс хоёр өдрийн дотор эмчилгээний зардал болох 570 сая төгрөг цугласан билээ.

gal-1.jpg
2022-05-05 10:41
Дорнод аймгийн Баяндун сумын “Согоот” гэх газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 4-ний 13:30 цагт бүртгэгджээ. Тодруулбал аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 километрт, сумын төвөөс баруун хойд зүгт долоон километрт түймэр гарсан байна. Онцгой байдлын алба хаагчид болон орон нутгийн иргэд хээрийн түймрийг 14:50 цагт цурамд оруулсан бөгөөд 15:30 цагт бүрэн унтраасан […]

shine-1280x828.jpg
2022-05-05 10:34
Олон Улсын валютын сангийн Ангана Банержигаар ахлуулсан ажлын хэсэг Монгол Улсад долоо хоног ажилласан байна. Ажлын хэсгийн ахлагч өчигдөр мэдээлэл хийх үеэрээ Монгол Улсын эдийн засагт нэлээн “гутранга” дүгнэлт хийв. Түүний мэдээллийг тоймлон хүргэе. 2023 онд 1.3 тэрбум ам.долларын гадаад өр төлбөр төлөхөөр байна Монгол Улсын эдийн засагт эрсдэлтэй зүйлүүд гарч болзошгүй гэж дүгнэж байсан. […]

huns.jpg
2022-05-05 10:10
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран “ХАМТДАА ХӨДӨЛМӨРЛӨЕ-ХАМТДАА ХӨГЖЬЕ” нэгдсэн өдөрлөгийг өнөөдөр /2022.05.04/ зохион байгууллаа. Тус өдөрлөг нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, Нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах,, иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөх, ажилгүй иргэдийг ажлын байранд зуучлах, Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс 2022 онд […]

mod1-1024x782.jpg
2022-05-05 09:50
Хаврын мод тарих өдрийг тохиолдуулж ирэх амралтын өдрүүдэд үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих өдөрлөг зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээнд иргэд сайн дураараа нэгдэн оролцох боломжтой. Модны арчилгаа, усалгаа зэргийг цэцэрлэгт хүрээлэн хариуцах аж. Манай орны нөхцөлд модыг хавар буюу дөрөвдүгээр сарын дунд үеэс тавдугаар сарын сүүлч үе хүртэл мод нахиалж дуусах хугацаанд таривал […]

boh.jpg
2022-05-05 09:43
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт, итгэлт, ерөөлт арслан Жадамбын Сундуйгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сод Монгол” групп, "Повер Пласт" ХХК, “Булганхангай” дэвжээний бөх, аймгийн харцага Дамдинсүрэнгийн Пүрэвдорж түрүүллээ.