Хаврын мод тарих өдрийг тохиолдуулж ирэх амралтын өдрүүдэд үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих өдөрлөг зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээнд иргэд сайн дураараа нэгдэн оролцох боломжтой. Модны арчилгаа, усалгаа зэргийг цэцэрлэгт хүрээлэн хариуцах аж.
Манай орны нөхцөлд модыг хавар буюу дөрөвдүгээр сарын дунд үеэс тавдугаар сарын сүүлч үе хүртэл мод нахиалж дуусах хугацаанд таривал тохиромжтой хэмээн үздэг байна. Энэ хугацаанд тарьсан мод сайн ургаж, арчилгаа хурдан авдаг онцлогтой.