Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт, итгэлт, ерөөлт арслан Жадамбын Сундуйгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд
-Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сод Монгол” групп, “Повер Пласт” ХХК, “Булганхангай” дэвжээний бөх, аймгийн харцага Дамдинсүрэнгийн Пүрэвдорж түрүүлж,
-Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, Монгол Улсын гавьяат тамирчин, цэргийн арслан Лхагвасүрэнгийн Отгонбаатар үзүүрлэв.
Их шөвөгт Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хөвсгөл Эрчим” ХХК, “Хөхий” констракшн, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Баттүвшин, Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Кардеш” ХХК, “Түшиг багана” ХХК, “Булганхан” дэвжээний бөх, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл нар шалгарлаа.