Хооллох буруу хэвшлээ өнөөдрөөс өөрчилье.
1. Өглөөний цайгаа тогтмол ууж хэвшээрэй.
2. Удаан идэж сураарай. Хэт ховдоглож, том үмхэж, хурдан идэхэд нэг мэдэхэд хоол дуусчихсан, цадаагүй мэт дахиад идмээр болдог.
3. Удаан зажилж яаралгүй идээрэй. Хоол идэх хооронд халбага, сэрээгээ ширээн дээр тавь. Тэгээд ав, аажим яаралтгүй идвэл нэгдүгээртьцадах мэдрэмж эрт төрдөг. Хоёрдугаарт хоол боловсрох нь сайжирч бага идсэн ч бодисын дутагдалд орохгүй.
4. Амттай юм идмээр байвал жимс идээрэй.
5. Хооллож байхдаа ном, сонин унших, гар утас, зурагт үзэхээ зогсоогоорой. Учир нь энэ үед хүн хэдий их идэж байгаагаа мэддэггүй. Илүү идэх хандлагатай байдаг.
6. Хоолны давсаа багасгаарай.
Эх сурвалж: СБД-ийн 9-р хороо Энхийн санаа ӨЭМТ
1 comment
Dolgoon nuuriin batsuh hogiin hulgaich shuu