Олон Улсын валютын сангийн Ангана Банержигаар ахлуулсан ажлын хэсэг Монгол Улсад долоо хоног ажилласан байна. Ажлын хэсгийн ахлагч өчигдөр мэдээлэл хийх үеэрээ Монгол Улсын эдийн засагт нэлээн “гутранга” дүгнэлт хийв. Түүний мэдээллийг тоймлон хүргэе.
2023 онд 1.3 тэрбум ам.долларын гадаад өр төлбөр төлөхөөр байна
Монгол Улсын эдийн засагт эрсдэлтэй зүйлүүд гарч болзошгүй гэж дүгнэж байсан. Харамсалтай нь тэдгээр эрсдэлүүд бодитоор нүүрлэж эхэллээ. Олон улсад өрнөж байгаа шок нөлөөлж эхэлсэн байна. Үүнээс үүдэлтэйгээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт 7 хувиас 1 хувьтай болж буурсан байна.
Цаашид инфляц өндөр хэвээр байх төлөв ажиглагдаж байна. Энэ нь олон улсын түвшинд явагдаж байгаа үнийн хөөрөгдөлтэй холбоотой. Өмнө нь тооцоолж байсан эрсдэлүүдээс гадна огт тооцоолоогүй эрсдэл гарсан нь Украины дайн байсан юм.
Сайн мэдээ гэвэл Монгол Улс цар тахлын асуудлаа шийдвэрлэж чадсан байна. Засгийн газрын зүгээс эрт арга хэмжээ авсан. Ард иргэд төрөөс авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэйгээ зохицож вакциндаа сайн хамрагдсан нь гол нөлөө үзүүлжээ.
Бидний хувьд энэ жил Орос-Украины дайн намжина. БНХАУ-д явагдаж буй КОВД-19-той холбоотой бодлого өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байж чадахгүй. Нөхцөл байдал яаж ч эргэсэн дараа жил Монгол Улсад амаргүй байх нь тодорхой. Учир нь томоохон хэмжээний өр төлбөрүүдийг 2023 онд төлнө. 2023 онд 1.3 тэрбум ам.долларын гадаад өр төлбөр төлөхөөр байна. Энэ өрийн заримыг нь төлж, заримыг нь дахин санхүүжүүлэх боломжтой гэж харж байна.
Хүүхдийн мөнгийг заавал чинээлэг айлын хүүхдүүд олгох шаардлага байхгүй
Дундаж болон чинээлэг иргэдэд халамжийг хавтгайруулж өгөх нь үр дүнгүй юм. Гол нь, орлого байхгүй, хоол хүнсээ авч чадахгүй байгаа иргэддээ хүнсний талон болон бусад тэтгэмжээ олгох ёстой. Ипотекийн зээлийг гэхэд дөрөв дэх орон сууцаа авч байгаа хүнд бус анх удаа орон сууцанд хамрагдах эмзэг бүлгийн иргэддээ олгох хэрэгтэй. Хүүхдийн мөнгийг заавал чинээлэг айлын хүүхдүүд олгох шаардлага байхгүй.
Инфляцийг нэг түвшинд барихын тулд нэн түрүүнд төрөөс олгож байгаа халамжийг зорилтот бүлэгт шилжүүлэхийг зөвлөж байна. Халамжийг зорилтот бүлэгт шилжүүлэхэд ард түмний дэмжлэг том үүрэгтэй. Монгол Улсын ирээдүйн сайн сайхны төлөө чинээлэг иргэд, эмзэг бүлгийн иргэдийнхээ төлөө золиос гаргаж төрийн халамж, татаасыг авахгүй байж, тэднийг дэмжихийг уриалж байна.
Энэ цаг үед IPO гаргах хугацааг түр хойшлуулах нь зүйтэй
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт өсөлттэй гарах төсөөлөл байсан болов ч гадаад, дотоодын хүчин зүйлсээс шалтгаалан шинэ эрсдэлүүд гарч ирсэн. Монгол Улсын хувьд цаашид учирч болох эрсдэлээс хамгаалахын тулд төсвийн байгууллагууд хэмнэлт хийх, хүүхдийн мөнгө болон халамжийг зорилтод бүлэгт хүргэхэд анхаарах нь чухал.
Банкууд IPO гаргахыг ОУВС зарчмын хувьд дэмжиж байгаа, гэхдээ цар тахал болон олон улсын хямралт байдлын энэ цаг үед IPO гаргах хугацааг түр хойшлуулах нь зүйтэй гээд, татварын бодлогын шинэчлэлд хамтрахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
1 comment
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch