Дуурь, балет үзэхдээ та хэнтэй ч хамт явж болно. Харин тогтвортой сууж сураагүй балчир хүүхэд, удаан суухаараа унтаад хурхирдаг хүн, гар утсаараа байнга оролддог хүн, чимээгүй сууж чаддаггүй хүн, ямар нэг тоглолт үзэхээрээ дагаж дуулах, эсвэл бүжиглэх гэж оролддог хүмүүстэй хамт явахгүй байсан нь дээр.