Хатигийг ор мөргүй арилгах шидтэй эмийн ургамал

Аливаа эмийн ургамал хэдий чинээ эмийн чанар өндөртэй байна тэр хэмжээгээрээ хоруу чанартай бодисын агууламж ихтэй гэдгийг иргэд мэдэх нь чухал. Эмийн ургамалд химийн бодис маш их хэмжээгээр агуулагддаг. Ялангуяа алкалойд өндөртэй ургамлууд хоруу чанар ихтэй гэдгийг анхаараарай.

Ингээд бидний дунд элбэг тохиолддог хатиг өвчнийг анагаах шидтэй игүүшин ургамалыг танилцуулъя.

Монгол нэр: Илдэн игүүшин (зэвэрхүү игүүшин)

Латин нэр: Cacalia hastate

Үндсэн шинж: Игүүшин нь 60-150 см өндөр урт голлосон үндэстэй, доод навчнууд нь өргөн зэв маягийн дээдэх навч ромбо хэлбэрийн ургана.

Каротин, аскорбины хүчлээр маш баялаг, флаваноид, инулиныг агуулсан байдаг.

Ургах орчин: Монгол орны ой хөвчийн сийрэгжсэн шилмүүст ойн зах, гол горхины эрэг хөндий, чийглэг ойн чөлөөнд ургадаг нийлмэл цэцэгтний овгийн олон наст өвслөг балт ургамал. Тарималжуулахад дөхөмтэй боловч олон сайн чанар нь алдагддаг.

Хэрэглээ: Навч, үндсийг уламжлалт анагаах ухаанд эмийн түүхий эд болгон ашиглана. Эмийн ургамалын ном сударт цөс хөөх, халуун бууруулах, ходоодны шарх зэрэгт ууж хэрэглэнэ гэж тэмдэглэсэн байдаг. Үгжирч идээлсэн яр шарх болон хатигийг анагаахдаа сайн.

Монгол орны нутагт хаа сайгүй игүүшин гэх ургамалын ач тус, эрдэм чадлыг тэр болгон хүн мэддэггүй. Эмийн ургамал сонирхогч Ц.Жаргалсайханы дурдсан жишээг авч үзье.

1/ Бидний багад эмээ маань үхэрт гэдсээ цоо мөргүүлсэн үнээгээ игүүшинг буцалгасан халуун усанд хандлан дэвтээж навчаар нь гаднаас нь шавшиж түүгээр нь боож хандыг нь уулган эдгээж байсныг санадаг юм. Хэдэн жилийн өмнө хатиг гарч элдэв эм тан тариа, цус солиулах ч гэх шиг элдэв юм болоод эдгэрдэггүй аргаа бараад байтал нутгийн өвгөн таарч учир зовлонгоо ярьтал чи игүүшин мэдэхгүй гэж зэмлээд уух аргыг нь зааж өгсөн юм. Зааврынх нь дагуу уухад хоёр гуравхан хоноод л ор мөргүй эдгэсэн.

2/ Пара парктит гэх өвчнөөр өвдөж, тэр нь байн байн давтан гарч зовоодог байсан нэг хүн 1.5 л ус буцалгаад 50 гр буюу нэг уут игүүшинг халуун усандаа хийн, түүнийгээ халуунаар нь 5-6 цаг хандлаад, дараа нь аяга аягаар нь цай шиг уусаар ор мөргүй эдгэсэн байдаг.

Энэ шидэт гэмээр ургамал манай сайхан оронд элбэг ургадаг тул олдоц элбэгтэй. Эмийн сангууд 50 гр-ын савлагаатайгаар зардаг аж.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн