Америкийн Apple корпораци хөгжмийн анхны девайсаа гаргаснаас хойш 20 гаруй жилийн дараа iPod үйлдвэрлэхээ зогсоож байгаагаа зарлажээ. Төхөөрөмжийг нөөц дуусах хүртлээ худалдан борлуулах тухай компанийн сайтад мэдээлэв.
iPod-ыг анхандаа хөгжим сонсох зориулалттай төхөөрөмж хэлбэрээр боловсруулсан ч өдгөө энэ функц нь Apple-ийн бүх бүтээгдэхүүн дотор багтжээ. Тиймээс iPod-ын эрэлт эрс унасан байна.
«Өнөөдөр iPhone, Apple Watch-аас iPad, Mac хүртэл Apple-ын бүх бүтээгдэхүүнд хөгжмийн сан бий болж, 90 сая гаруй дуу, 30 мянга гаруй плейлист-ийг Apple Music-ээр авах боломжтой болсон», — хэмээн компаниас мэдэгджээ.
Эх сурвалж: IZ.RU