ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар орон нутгийн томилолтдоо онгоц хөлөглөсөн нь олон нийтийн сүлжээний хэрэглэгчдээс шүүмжлэл хүртээд байсан юм.
Үүнсий хариуд Х.Нямбаатар экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэрийг дурдаж, “Элбэгдорж шиг чинь Азаргын голд шалдан хүүхнүүдтэй зугаалаагүй. Нөмрөг, Минжийн хангайд онгоцоор нисэж, пулемётоор амьтан хядаагүй, ажлаа хийж яваад ирсэн” хэмээн жиргэжээ.
Уг жиргээнд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хариу өгөв. Тэрбээр “Надад алдаж явсан үе бий. Хишиг хүртэж, хувааж байна гэж. Бахархах юм биш. Харамсдаг. Бурууг сануулж, шүүмжилж буй хүмүүсээс уучлалт хүсье. “Пулемёт, онгоц, шалдан..” бол хэтрүүлэг. Иргэдийнхээ санал бодолд хүндэтгэлтэй хандаж, асуудлыг нь шуурхай шийдэхийг эрх баригчдаас хүсье” хэмээн цахим хуудсанаа бичжээ.
3 comments
Хуцаад байгаарай. Хулгайч Элбэгдоржоо чи бол насаараа шоронгийн хадаас болох ёстой хүн. Ард түмэн чамд ийм үнэлгээг аль хэдийн өгсөн. Новш минь. Хөрөнгөө хураалга. Чамд баяжих үндэс байхгүй
Чамайг сонгосон нь алдаа байлаа
Ci bol uran iltgegch