Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цагаан сарын мэндчилгээ дэвшүүллээ. Эх орон нэгт, элгэн садан ахан дүүс, эрхэм хүндэт монголчууд аа, Та бүхэндээ “Буян үйлдэгч” хэмээх бэлгэ дэмбэрлийн тодотголтой усан бар жилийн Хаврын тэргүүн сарын Шинийн 1-ний мэндчилгээг айлтган барья. Энэхүү мэндчилгээг малчин залуустайгаа хамт, хөдөөгийн уудам, сүргийн бэлчээрээс монгол түмэндээ дэвшүүлж байгаадаа баяртай байна. […]