Тээврийн цагдаагийн албанаас товчоодоор гарч байгаа автомашины хөдөлгөөний талаар мэдээлэл өглөө.
Товчооны гурван цэг маршрутад нийслэл хотоос гарч байгаа хөдөлгөөнд АТҮТ-ийн ажилтнууд хяналт тавьж байна. Ингэхдээ иргэд ихэвчлэн гэр бүлээрээ хөдөө орон нутгийг зорьж байгаа тул хүүхдийн аюулгүй тээвэрлэлт зэрэгт хянаж байгаа аж.
ТЦА-наас “Зам халтиргаа гулгаа ихтэй байгаа тул зорьсон газар руугаа яаралгүй тайван яваарай” гэж зөвлөв. Хотоос хөдөө орон нутгийг зорих хөдөлгөөн тасрахгүй байна.
Ямар нэг байдлаар хөдөлгөөн хаасан зүйл байхгүй бөгөөд нийслэлээс баруун зүгийг чиглэсэн хөдөлгөөн их байгаа аж.
https://www.facebook.com/watch/?v=1454012878382672