БНАСАУ-ын төрийн телевиз Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны 2021 онд гаргасан олон амжилтыг харуулсан 110 минутын баримтат кино цацжээ.
Балластик пуужин харвах, зэвсгийн үзэсгэлэн, цэргийн жагсаал зэргийг БНАСАУ-ын тэргүүний амьдралын хамгийн чухал агшнууд бөгөөд кинонд эдгээртэй холбоотой дүрсүүд багтжээ. Дэлхийн өнцөг булан бүрийн эх сурвалжууд тус улсын хүн амыг өлсгөлөнгийн ирмэг дээр байгаа гэдэг ч кинонд Хойд Солонгосын ард түмний өдөр тутмын хүнд хэцүү амьдралын талаар нэг ч агуулга багтаагүй байна.
Киноны жижиг хэсэг, видеог ВВС-ийн Орос хэл дээр гардаг сайт нийтэлжээ.