АНУ-ын Сангийн яамны мягмар гаригт гаргасан тоон баримт АНУ-ын анх удаа 30 их наяд 30 их наяд ам.доллар давж, үндэсний өр түүхэн дээд хэмжээндээ хүрснийг харуулав. Америкийн хэвлэлд ярилцлага өгсөн санхүүгийн шинжээчдийн үзэж байгаагаар Вашингтон энэ үзүүлэлтэд хэдэн жилийн өмнө хүрсэн байна.
Өрийн өсөлтийн 5 их наяд доллар нь холбооны Засгийн газраас коронавирусттахлын эсрэг тэмцэлд зориулсан их наяд долларын хөрөнгө оруулалт, ажилгүйдлийн тэтгэмжийн нэмэгдэл, жижиг бизнесийг дэмжих арга хэмжээ, урамшууллын төлбөр зэрэгт хамааралтай байна.
Байр сууриа илэрхийлсэн эдийн засагчдын дийлэнх нь АНУ-ын үндэсний өрийн дээд хэмжээ нь сүйрлийн дохио биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн байгаа нь тус улсын эдийн засаг тахал өвчнийг үл харгалзан өсч, зээлийн хүү бага хэвээр байгаатай холбоотой аж.
Арванхоёрдугаар сарын дундуур АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден үндэсний өрийн хязгаарыг 2.5 их наяд доллараар нэмэгдүүлж, 31.4 их наяд ам.доллар болгох тухай хуульд гарын үсэг зурсан. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки ийм шийдвэр гаргасан нь ердийн зүйл биш гэдгийг онцолсон байна. Псаки хэлэхдээ, энэ нь АНУ-ын түүхэнд 80 гаруй удаа хийгдсэн байна.
Аравдугаар сарын дундуур хууль тогтоогчид дефолт хийх аюул тулгарсан тул богино хугацаанд буюу арванхоёрдугаар сарын 3 хүртэл улсын өрийн хязгаарыг 480 тэрбум доллараар нэмэгдүүлэхийг баталаад байсан юм.