01-30.jpg
2022-02-19 14:44
Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2022 оны хоёрдугаар сарын 15 өдөр дүүргийн нутаг дэвсгэрт орон сууцны цахилгаан шатуудад үзлэг, шалгалт хийх захирамж гаргасан. Уг захирамжийн хүрээнд 5 дугаар хорооны 6 СӨХ-ны 13 байрны 21 цахилгаан шат, СӨХ-гүй 2 байрны 2 цахилгаан шатанд үзлэг шалгалт хийлээ. Дээрх үзлэг, шалгалтын хүрээнд ачааны хоёр цахилгаан шат ажиллагаагүй, хүн тээврийн нэг […]

09-14-1280x389.jpg
2022-02-19 14:36
МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос өчигдөр (2022.02.18) мэдээлэл хийж, Хөгжлийн банкнаас зээл авсан гишүүдийнхээ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа тухайгаа мэдэгдсэн. Оны өмнө хуралдсан МАН-ын XXX Их хурлын дараа тус нам дүрмэндээ өөрчлөлт оруулсан бөгөөд МАН-аас улс төрийн өндөр албан тушаалд нэр дэвшин сонгогдож ажиллаж байх хугацаандаа авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, яллагдагчаар татагдсан гишүүддээ “өөрийн хүсэлтээр […]

10-10-1280x720.jpg
2022-02-19 13:12
Украин болон салан тусгаарласан Лунгаскийн Бүгд найрамдах улсын хил дээр болж буй зөрчлөөс үүдэн Луганскийн оршин суугчид орон гэрээ орхин дүрвэж Ростов мужийн “Изварино-Донецк” шалган нэвтрүүлэх боомтыг зорих болжээ. Өөрийг Бүгд Найрамдах Луганск Ард Улс хэмээн тунхагласан тус улсын дүрвэгсэд баасан гаригийн шөнө ч Ростов мужийн Изварино-Донецк шалган нэвтрүүлэх боомтод ирсэн байна. Хэдийгээр орой болсон […]

09-13.jpg
2022-02-19 12:56
Оросууд Украин руу довтолж болзошгүй байгаатай тухай барууны хэвлэлүүдийн мэдээлэлтэй холбогдуулан олон мянган украинчууд эх орноо орхин гадаад руу гарсан нь тодорхой болов. Энэ тухай Украины Аялал жуулчлалын хөгжлийн агентлагийн дарга Марьяна Олескив өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, гурав хоногийн дотор буюу хоёрдугаар сарын 14, 15, 16-нд 135 мянган иргэн Украиныг орхин […]

08-1-1280x720.jpeg
2022-02-19 12:48
Оросын дархлаа судлаач Владимир Болибок COVID-ийн дараах синдром хэрхэн илэрдэг, мөн үүнээс хэрхэн зайлсхийж болох тухай зөвлөмжийг  “Вечерний Москва” сонины сайт мэдээлжээ. Энэ синдром эмнэлэг өвчтнийг хүлээж аваагүй, эмч нар өвдөлт, зовиурыг нь үл тоомсорлох эсвэл ачаалал нь ихэдсэн эмнэлгүүдээс эмнэлгийн тусламж авч чадаагүй хүнд хүчтэй илэрч, эрүүл мэндэд нь ноцтой өөрчлөлт орох замаар илэрдэг […]

07-17-1280x914.jpg
2022-02-19 12:12
Цагаан ордонд бямба гаригт болсон хэвлэлийн хурал дээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо.Байден сэтгүүлчдэд хандан “Оросын цэргүүд ирэх долоо хоногт, ойрын өдрүүдэд Украин руу довтлохоор төлөвлөж, зорьж байна гэж үзэх үндэслэл бидэнд бий. Оросын зорилго бол 2.8 сая гэм зэмгүй иргэд амьдардаг Киев халдлагад өртөж магадгүй. Гэхдээ ОХУ Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдлыг дипломат арга замаар зохицуулах сонголт […]

06-19-1280x664.jpg
2022-02-19 11:44
 Хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 онд Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 1,012 тэрбум төгрөгийн зээлийг 13 мянга гаруй өрхөд олгожээ. Ипоекийн хөтөлбөрийн зээлийн дүн (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо, оноор 2022 онд нийт 700 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээл олгогдохоос оны эхний хоёр сарын санхүүжилтэд зориулж Монголбанк болон банкны эх […]

04-30.jpg
2022-02-19 11:21
Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.3 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн ээлжит хуралдаанаар Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.3 километр төмөр замын төслийн доод бүтцийн газар шороо, ухмалын болон үер ус хоолойн барилга угсралтын ажлыг Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн удирдах газрын харьяа Зэвсэгт хүчний ангиудаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. […]

03-1280x768.png
2022-02-19 11:14
Сүүлийн 24 цагт  улсын хэмжээнд 606 хүнээс коронавирусийн халдвар илэрч, хоёр хүн нас барсан хэмээн ЭМЯ мэдээллээ. Коронавирусын халдварын тохиолдлын 285  нь Улаанбаатар хотод, 321 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар авсан 5052 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба тэдний 1150 нь хүүхэд байна. Гэрийн хяналтад улсын хэмжээнд 16.274 хүн байна.