08-25.jpg

2022-02-25 10:25
БНХАУ улс руу нүүрс тээвэрлэдэг жолооч нарыг хил нэвтрүүлэхийн тулд PCR шинжилгээ авдаг болсон. Хахууль авч шинжилгээний хариуг өөрчилдөг байж болзошгүй дуулиан тэр үеэс өрнөж эхэлсэн.

06-28.jpg

2022-02-25 10:13
Украины Батлан ​​хамгаалах яам хакеруудыг тус улсын чухал дэд бүтцийг хамгаалахад оролцохыг уриалсан хэмээн Ройтерс агентлаг Cyber ​​Unit Technologies компанийн төлөөлөгчдөөс иш татан мэдээлэв. Мэдээнд Украины Батлан ​​хамгаалах яам “Украины кибер нийгэмлэг улсын кибер хамгаалалтад анхаарал тавих цаг нь болсон” хэмээн мэдэгдсэн талаар дурджээ. Мөн мэдээнд Украины хакерууд дэд бүтцийг кибер халдлагаас хамгаалах үүрэгтэй байж магадгүй […]

05-38.jpg

2022-02-25 10:00
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны хоёрдугаар сарын 14-18-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 46 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 82 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалт, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт […]

04-44.jpg

2022-02-25 09:46
УИХ-аас 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр баталсан Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд нь “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн №06 дугаарт хэвлэгдсэн. Эдгээр хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу өчигдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ. Виртуал хөрөнгийн үйлчилгээ […]

02-49.jpg

2022-02-25 09:41
Манай улс шатахуун хэр их нөөцтэй байгааг Засгийн газраас өчигдөр танилцуулав. Өчигдрийн байдлаар Монгол Улс А80 шатахуун 64 хоног АИ92 шатахуун 34 хоног Дизель түлш 37 хоногийн нөөцтэй байна. Харин Улаанбаатар хотод АИ92 шатахуун 23 хоногийн нөөцтэй байгаа бол дизель түлшнийх 47 хоног байгаа юм. Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газар

01-50.jpg

2022-02-25 09:36
Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өчигдөр тохиов. Түүхт ойн өдөр Токио хотын Захирагч Юрико Коикэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт хариу захидал илгээлээ. Захидалд Токио хотын Захирагч хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах саналыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр захидалдаа “Нийслэлийн Засаг дарга бөгөөд […]

02-48.jpg

2022-02-25 08:59
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэвлэлийн бага хурлын үеэр Украинд болж буй үйл явдал бол дайн биш, харин тусгай ажиллагаа хэмээн онцлон мэдэгджээ. Тэрбээр “Энэ бол тусгай ажиллагаа, би юу ч тайлбарлах шаардлагагүй гэж бодож байна. Учир нь Ерөнхийлөгч өөрөө өглөөний мэндчилгээнд ОХУ-ын иргэдэд хандан дэлгэрэнгүй тайлбар хийсэн” хэмээсэн байна. Песков мөн […]

01-49.jpg

2022-02-25 08:50
Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк хэлэхдээ, тус улсын сүлжээ дэлгүүрүүдэд байгаа бүтээгдэхүүний нөөц 15-20 хүртэл хоногт хангалттай хүрэлцэнэ хэмээн “Украйн-24” сувагт мэдэгджээ. Тэрбээр, өнөөдрөөс ШТС-уудад шатахууны хомсдол үүссэн. Өргөн хэрэглээний барааны хувьд өнөөдөр 15-20 хоногийн баталгаатай хүнсний нөөц байгаа. Украинд хүнсний хүрэлцээг шуурхай горимоор шийдвэрлэнэ. Удахгүй үйл ажиллагааг зохицуулах Эдийн засгийн штабыг байгуулна. […]

03-48-1280x836.jpg

2022-02-25 08:45
Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан НАТО-д суугаа улс орнуудын байнгын төлөөлөгчид нөхцөл байдлыг хурцатгахаас зайлсхийхийн зэрэгцээ урьдчилан сэргийлэх, хамгаалах, бэхжүүлэх арга хэмжээ авахаар шийдсэн гэж Хойд Атлантын зөвлөл мэдэгдэв. Баримт бичигт “Бид бүх холбоотноо батлан ​​хамгаалах төлөвлөгөөний дагуу эвслийн хэмжээнд саатуулах болон хамгаалалтыг цаашид бэхжүүлэх нэмэлт арга хэмжээ авах шийдвэр гаргасан” хэмээн дурджээ. […]

274729062_2287107144762058_8256894603664486532_n.jpg

2022-02-25 08:30
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулах тушаалын дагуу Оросын арми Украины өмнөд, зүүн бүс рүү дайралт хийгээд байна. Дэлхийн улс орнууд иргэдээ Украинаас татан авч, тухайн улсын иргэд ч мөн адил дүрвэж байна. НАТО зэрэг олон улсын эсвлүүд хуралдаж, дайны нөхцөл байдлыг намжаахаар хэлэлцэж байгаа ч тодорхой байр суурьнд хүрч чадаагүй байна. […]