Украины Батлан хамгаалах яам хакеруудыг тус улсын чухал дэд бүтцийг хамгаалахад оролцохыг уриалсан хэмээн Ройтерс агентлаг Cyber Unit Technologies компанийн төлөөлөгчдөөс иш татан мэдээлэв. Мэдээнд Украины Батлан хамгаалах яам “Украины кибер нийгэмлэг улсын кибер хамгаалалтад анхаарал тавих цаг нь болсон” хэмээн мэдэгдсэн талаар дурджээ.
Мөн мэдээнд Украины хакерууд дэд бүтцийг кибер халдлагаас хамгаалах үүрэгтэй байж магадгүй тухай болон Оросын RT сувагт болсон кибер халдлагын хариуцлагыг Anonymous группын хакерууд хүлээсэн талаар дурджээ.
Хоёрдугаар сарын 24-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Донецк болон Лунганскийн удирдлагуудаас гаргасан тусламжийн хариуд Донбассыг хамгаалах цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэн. Үүний дараа Украин Оростой дипломат харилцаагаа таслаж, Ерөнхийлөгч Владимир Зеленский Бүх нийтийн дайчилгааны тухай хуулийн төслийг Дээд Радад өргөн бариад байгаа юм.
Эх сурвалж: Gazeta