ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэвлэлийн бага хурлын үеэр Украинд болж буй үйл явдал бол дайн биш, харин тусгай ажиллагаа хэмээн онцлон мэдэгджээ. Тэрбээр “Энэ бол тусгай ажиллагаа, би юу ч тайлбарлах шаардлагагүй гэж бодож байна. Учир нь Ерөнхийлөгч өөрөө өглөөний мэндчилгээнд ОХУ-ын иргэдэд хандан дэлгэрэнгүй тайлбар хийсэн” хэмээсэн байна.
Песков мөн Оросын армийн эцсийн зорилго бол Украиныг цэрэггүй болгох явдал юм гээд Донбасс дахь цэргийн ажиллагааг тодорхой нөхцлөөр зогсооход бэлэн байгаагаа мэдэгджээ.