Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк хэлэхдээ, тус улсын сүлжээ дэлгүүрүүдэд байгаа бүтээгдэхүүний нөөц 15-20 хүртэл хоногт хангалттай хүрэлцэнэ хэмээн “Украйн-24” сувагт мэдэгджээ.
Тэрбээр, өнөөдрөөс ШТС-уудад шатахууны хомсдол үүссэн. Өргөн хэрэглээний барааны хувьд өнөөдөр 15-20 хоногийн баталгаатай хүнсний нөөц байгаа. Украинд хүнсний хүрэлцээг шуурхай горимоор шийдвэрлэнэ. Удахгүй үйл ажиллагааг зохицуулах Эдийн засгийн штабыг байгуулна. Улсын аж ахуйн нэгж, банкны систем, тус улсын эрчим хүчний салбар хэвийн ажиллаж байгаа гэсэн байна.
Хоёрдугаар сарын 24-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Донецк болон Луганскийн дарга нарын хүссэн тусламжийн хариуд Донбассыг хамгаалах цэргийн тусгай ажиллагаа явуулахаар шийдсэнээ зарласан юм. Украин улс орон даяар байлдааны дэглэм тогтоосон бөгөөд Киев, Харьков, Одесса болон тус улсын бусад томоохон хотуудад дэлбэрэлт болжээ.