123208104_tass_50797508.jpg

2022-02-25 22:23
ОХУ Украинтай хэлэлцээ хийх төлөөлөгчөө Беларусийн нийслэл Минск хот руу илгээхэд бэлэн гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “ОХУ-ын Ерөнхийлөгчид хандан дахин хэлмээр байна. Украин даяар дайн тулаан өрнөж байна. Хүний ​​амь нас хохирох явдлыг таслан зогсоохын тулд хэлэлцээрийн ширээний ард сууцгаая” гэсэн юм. Гэхдээ Орос хэлэлцээ хийхийн тулд эхлээд […]

shutterstock_699358792-807x455-c.jpeg

2022-02-25 22:01
ОХУ-ын зарим хотод болж буй албан ёсны бус жагсаал, цуглааныг манай зарим иргэн сонирхож зураг авах, нийгмийн сүлжээ, мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах тохиолдол гарч байна. Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаанд оролцох нь хувь хүний эрх чөлөө хэдий ч оршин суугаа орныхоо нийгмийн уур амьсгал, хуулийн зохицуулалт зэргийг харгалзаж, эрүүл мэнд, аюулгүй байдлаа […]

16-4.jpg

2022-02-25 18:56
Covid-19 цар тахлын улмаас дэлхий даяар 5 сая гаруй хүүхэд эцэг эх, асран хамгаалагчаа алдсан гэж Оксфордын их сургууль, Лондонгийн Эзэн хааны коллеж зэрэг олон улсын судлаачдын баг тооцоолжээ. Эрдэмтэд энэ тухай The Lancet Child & Adolescent Health сэтгүүлд нийтэлжээ. Судалгааг гаргасан эрдэмтэд 2020 оны 3-р сарын 1-ээс 2021 оны 10-р сарын 31 хүртэл 20 […]

15-6.jpg

2022-02-25 18:45
УИХ-ын гишүүн, Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн, Монгол-Францын парламентын бүлгийн гишүүн Ц.Сэргэлэн тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын гишүүн, Франц-Монголын парламентын бүлгийн дарга Филипп Мүэй-гийн урилгаар энэ сарын 20-25-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Монголын парламентын төлөөлөгчид Сенат дахь Франц-Монголын парламентын бүлгийн гишүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр орны харилцаа, […]

14-7.jpg

2022-02-25 18:19
Худалдаа, үйлчилгээний зарим байгууллагын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан захирамж хэрэгжиж эхэлснээс хойш согтууруулах ундаа хэрэглэсэн үед үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлийн тоо буурчээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын захирамж гарахаас өмнөх буюу 2022 оны хоёрдугаар сарын 7-14-ний хоорондох архидан согтуурч гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдох дуудлага, мэдээллийг хоёрдугаар сарын 15-21-ний өдрүүдтэй харьцуулахад 129 нэгж буюу […]

12-12.jpg

2022-02-25 18:14
Ирэх долдугаар сард Москвад болохоор товлогдон дэлхийн шилдэг 50 рестораны шагнал гардуулах ёслолын ажиллагаа Лондон хот руу шилжсэн талаар энэ тухай Bloomberg мэдээлжээ. “Бид одоогоор 2022 оны дэлхийн шилдэг 50 рестораныг 7-р сард Лондон хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна” гэж шагнал гардуулах тал Twitter хаягтаа бичжээ. Энэ шийдвэрийн цаад шалтгаануудын талаар агентлагт дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан […]

11-17-1280x855.jpg

2022-02-25 17:32
Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хоёрдугаар сарын 27-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2022 оны 02 сарын 25-ны 20 цагаас 02 сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн […]

10-18.jpg

2022-02-25 17:27
Жендэрийн үндэсний хорооны 2022 оны ээлжит хуралдаан Төрийн ордонд болов. Ээлжит хуралдааныг тус хорооны орлогч дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа даргалж,  хуралдаанд Ерөнхий сайдын зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа болон хорооны гишүүд 80 хувийн ирцтэй  оролцлоо. Жендэрийн үндэсний хороо нь төрийн болон  төрийн бус байгууллагын тэнцүү оролцоог хангасан 35 гишүүнтэй. Хуралдаанаар хорооны 2021 оны үйл ажиллагааны хэрэгжилт,  […]

09-24.jpg

2022-02-25 17:25
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэхтэй холбоотой зөвлөгөөн Сэлэнгэ аймагт боллоо. Сэлэнгэ аймаг үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарьж, ургуулахын зэрэгцээ тарьц, суулгац нийлүүлэгч аймаг болох зорилт тавьснаа зарлалаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр цөлжилт, газрын доройтол, шар шороон шуурганы эсрэг мод тарьж ургуулах, байгаль орчноо хамгаалах […]

08-27-1280x853.jpg

2022-02-25 17:22
МИАТ ТӨХК нь ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлын талаар анхааралтай ажиглаж, Европын чиглэлийн нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдалдаа онцгой анхаарч байгаагаа илэрхийллээ. Тус компанийн Улаанбаатар-Москва-Франкфурт-Москва-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн нислэгүүд нь Украин улсын агаарын хил орчмын бүсээс алслагдсан зайд нислэг үйлддэг бөгөөд дээр дурдсан Европын чиглэлийн нислэгийн цагийн хуваарь болон нислэгийн замд/маршрутад […]