Худалдаа, үйлчилгээний зарим байгууллагын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан захирамж хэрэгжиж эхэлснээс хойш согтууруулах ундаа хэрэглэсэн үед үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлийн тоо буурчээ.
Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын захирамж гарахаас өмнөх буюу 2022 оны хоёрдугаар сарын 7-14-ний хоорондох архидан согтуурч гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдох дуудлага, мэдээллийг хоёрдугаар сарын 15-21-ний өдрүүдтэй харьцуулахад 129 нэгж буюу 4.6 хувиар буурсан байна.
Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг дотор нь ангилаад үзвэл, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 13.7, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг дөрвөн хувь, гэр бүлийн хүчирхийлэл 42.9, хүчиндэх гэмт хэрэг 22.2 хувиар тус тус буурчээ.
Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар