Ирэх долдугаар сард Москвад болохоор товлогдон дэлхийн шилдэг 50 рестораны шагнал гардуулах ёслолын ажиллагаа Лондон хот руу шилжсэн талаар энэ тухай Bloomberg мэдээлжээ.
“Бид одоогоор 2022 оны дэлхийн шилдэг 50 рестораныг 7-р сард Лондон хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна” гэж шагнал гардуулах тал Twitter хаягтаа бичжээ. Энэ шийдвэрийн цаад шалтгаануудын талаар агентлагт дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Дэлхийн шилдэг 50 ресторанд шагнал гардуулах ёслолыг Лондон хотод төвтэй William Reed Business Media хэвлэлийн газраас жил бүр зохион байгуулдаг бөгөөд үнэлгээг тогооч, зоогийн газар, хоолны шүүмжлэгчдийн мэргэжлийн үнэлгээнд үндэслэн гаргадаг юм.
Өнгөрсөн оны аравдугаар сард Антверпен хотод дэлхийн шилдэг ресторануудын жагсаалтыг зарлахад Копенгагены хоёр байгууллага тэргүүлсэн юм. Нэгдүгээр байрт Нома ресторан, хоёрдугаар байрт Geranium орсон бол Москвагийн “Цагаан туулай” болон “Twin’s Garden” ресторанууд 25, 30-р байранд жагссан юм.