03-1-1280x720.jpg

2022-02-01 13:57
УИХ-ын гишүүн С.Бямбацогт Хөгжлийн банкнаас зээл авсан асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Хөгжлийн банкнаас олгосон бүх зээлийг хууль бус мэтээр, бүх зээл зориулалтын бусаар олгогдсон, зарцуулагдсан мэтээр хавтгайруулан харлуулж байна. Ийм гүтгэлгийн чанартай худал мэдээлэл, харлуулах үйл ажиллагаанд намайг зориуд зохион байгуулалттайгаар холбогдуулж байгаа учраас няцаалт хийж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзлээ. […]

11-2628968-1280x854.jpg

2022-02-01 13:54
Олон нийтийн сүлжээнд буюу Д.Сумъяабазар (@ 118_Mugi) гэх твиттер хаягаас “Өглөөний мэнд. Сар шинийн баяр болж байгаа тул өнөөдөр дэлгүүр үйлчилгээний төвүүд бүх газраар архи согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрөл өгсөн байгаа болно. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй!” гэх утга бүхий жиргээ нийтлэгдсэн. Тэгвэл тус хаяг нь хуурамч юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар […]

1140913.a04f444f65c984b038e94f014dbf0276.jpg

2022-02-01 13:52
Засгийн газрын хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд олгох амьжиргааг дэмжих 188 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 288 мянган төгрөгөөр хэвээр олгохоор шийдвэрлэсэн. Мөн ерөнхийлөгчийн чиг үүргийн дагуу бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг 500 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400 мянган төгрөг болгосон. Уг […]

EYOMPEbUcAAPuv8.jpg

2022-02-01 13:40
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Энэ үеэр хуульч Б.Чимидийн нэрэмжит анхны шагналтан, гавьяат хуульч, доктор, профессор УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан сэтгэгдлээ хуваалцав. Тэрбээр “Өнөөдөр их сайхан үйл явдал тохиолоо. 1992 оны Үндсэн хуулийн […]

18-1280x689.jpg

2022-02-01 12:21
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд цагаан сарын баяраар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд амарна гэж заасан байдаг. Энэ өдрүүд нь хоёрдугаар сарын 2, 3, 4-нд таарч байгаа билээ. Битүүний өдөр ихэнх байгууллагууд ажлын цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд Бямба, Ням гаригийн амралтын өдрүүдтэй нийлээд цагаан сараар тав хоног […]

15-1280x854.jpg

2022-02-01 12:06
Монгол улс АНУ-ын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын явцын талаар холбогдох албаны хүмүүс ИНЕГ-т мэдээлэл солилцох уулзалт, хурлыг хоёр дахь удаагаа зохион байгуулжээ. Хурлаар хоёр улсын Агаарын харилцаа тогтоох, Агаарын тээврийн хэлэлцээр байгуулах үйл явц, АНУ-ын Холбооны Нисэхийн Захиргаа, Тээврийн аюулгүй байдлын агентлагаас шууд нислэгтэй болоход бусад улсад тавьдаг шаардлага, бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн […]

14-1280x854.jpg

2022-02-01 12:01
ЭМЯ сүүлийн 24 цагт улсын хэмжээнд PCR шинжилгээгээр 1196 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн батлагдсан хэмээн мэдэгдлээ. Үүний 640 нь Улаанбаатар хотод, 556 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-ээс дээш насны дөрвөн иргэн нас барсан байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9857 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 49,064 […]

12-1280x853.jpg

2022-02-01 11:45
Цагаан сарын баярын өдрүүдэд “Хот хоорондын нийтийн тээвэр”-ийн үйлчилгээнд 39 чиглэлд Улаанбаатар хотоос 237 тээврийн хэрэгсэл, орон нутаг талаас 149 тээврийн хэрэгсэл, нэмэлтээр 25 тээврийн хэрэгсэл тээвэрлэлт гүйцэтгэхээр төлөвлөжээ. Мөн хот хоорондын нийтийн тээвэрлэлт гүйцэтгэдэг ХХ01 дугаартай Архангай аймгийн Эрдэнэбулган сум, ХХ02 дугаартай Баян-Өлгий аймгийн Өлгий сум, ХХ03 дугаартай Баянхонгор аймгийн Баянхонгор сум, ХХ11 дугаартай […]