ЭМЯ сүүлийн 24 цагт улсын хэмжээнд PCR шинжилгээгээр 1196 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн батлагдсан хэмээн мэдэгдлээ. Үүний 640 нь Улаанбаатар хотод, 556 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-ээс дээш насны дөрвөн иргэн нас барсан байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9857 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 49,064 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Дотоодод COVID-19 халдвар дэгдсэнээс хойш 445.915 иргэн уг халдвараар өвчилж, 2040 хүн эндээд байна.