2022-01-28 16:13
Амгалан дулааны станцад цахилгааны гэмтэл гарч, сүлжээний насос зогссоны улмаас өчигдөр оройноос Баянзүрх дүүргийн зарим орон сууц хэрэглээний халуун ус, халаалтгүй болоод байв. Харин одоогоор халаалт, халуун усаа шахах ажил хийгдэж байгааг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас мэдээллээ. Тус компаниас утсаар тодруулахад “Амгалан дулааны станцад гарсан гэмтлийг шөнө засварлаж дууссан бөгөөд айл өрхүүдэд дулаан өгөөд эхэлсэн. Одоогоор температураа нэмээд, горимоо […]