61dbb9670176dd67a5f276ff-1024x512.jpg
2022-01-10 18:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэл хотын эдэлбэр газрыг тогтоох ажил ямар шатандаа явааг Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулгаас тодруулахад “Нийслэлийн эдэлбэр газрын хэмжээ 88.3 мянган га байгаагаас Улаанбаатар хотынх 46.3 мянган га, дагуул хот, тосгоных 41.9 мянган га байна. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө эцэслэн батлагдсаны […]

export-import.jpg
2022-01-10 17:50
Өнгөрсөн онд гаалийн байгууллага гаалийн мэдээллийн системийн сервер, тоног төхөөрөмж болон программ хангамжийг дараагийн түвшинд гаргахад анхаарч өдөр тутмын хэрэглээний КАИС, СЭПС системүүдээ үе шаттайгаар шинэчилж, системийн ачааллыг бууруулсны зэрэгцээ анх удаа гаалийн харилцаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгжид хандсан цахим систем gaali.mn-ийг шинээр нэвтрүүлж, олон нийтэд танилцуулсан билээ. Энэхүү системийг нэвтрүүлснээр гаалийн байгууллагаас аж ахуйн нэгжид үзүүлдэг 33 үйлчилгээ, иргэнд үзүүлдэг 14 үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлжээ. Мөн гаалийн байгууллагаас олгож […]

89-1.jpg
2022-01-10 17:40
Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалтыг Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар шинэчлэн баталлаа. Ингэснээр урт хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийн группийг сунгах гэж ойр ойрхон хурлаар оруулах шаардлагагүй болно. Мөн байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүд болон аав ээжид нь тулгардаг хүндрэл, […]

03-14-1024x555.jpg
2022-01-10 17:30
Энэ долоо хоногийн лхагва гарагт Монгол Улс Үндсэн хуулиа баталсны 30 жилийн ой тохиож буй. Түүнчлэн пүрэв гарагийн УИХ-ын чуулганы хуралдааныг энэ хүрээн дэх хүндэтгэлийн хуралдаан болгон зохион байгуулахаар болсон байна. Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулиа дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан түүхтэй билээ. 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр шинэ Үндсэн […]

541.jpg
2022-01-10 17:25
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2021 оны нэгдүгээр сарын 3-7-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 218 гомдол, хүсэлтийг шийдвэрлэжээ. Мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 347 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд найм мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, […]

1d3d69b691d65fe73269de0903e4adc2.jpg
2022-01-10 17:15
Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар банк хооронд хийх бага дүнтэй гүйлгээний дээд хязгаар гурван сая төгрөг байсныг нэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 5 сая төгрөг болгожээ. Өөрөөр хэлбэл өнөөдрөөс эхлэн банк хооронд 5 сая хүртэлх дүнтэй гүйлгээг 24 цагаар, ямар нэгэн цагийн хязгааргүй, гүйлгээ хийсэн даруйд мөнгө хүлээн авч байгаа иргэний дансанд нь орох (бодит цагийн) зарчмаар […]

74-10.jpg
2022-01-10 17:12
Нийслэлийн хэмжээнд 2022 оны нэгдүгээр сарын 3-9-ний өдрүүдэд гал түймрийн 30, аврах ажиллагааны 5, нийт 35 удаагийн дуудлагыг НОБГ-т ирүүлжээ. Үүний дагуу Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид ажиллаж, гал түймрээс 970 сая төгрөгийн эд хөрөнгийг хамгаалж, гал түймрийн утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргаж ажилласан байна хэмээн нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

02-24-1024x555.jpg
2022-01-10 17:12
Казахстаны хууль сахиулагчдаас 17 хүн амь үрэгдээд байна гэж тус улсын Дотоод хэргийн яамны хэвлэлийн алба Интерфакс агентлагт мэдээлжээ. Казахстаны тусгай албаны хурандаагийн цогцосыг өчигдөр айлын хашаанаас олсон байна. Мөн эрчим хүчний блокийн төлөөлөгчдөөс 16 орчим хүн нас барсан бөгөөд үймээний улмаас амь үрэгдэгдсэн хүмүүсийн тоо, энгийн иргэдийн тухай сүүлийн мэдээлэл гараагүй байна. Казахстаны Хүүхдийн эрхийн өмгөөлөгч […]

tass_31756037-1024x635.jpg
2022-01-10 17:05
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тунгийн талаар мэдээлэл өгөх үеэр хүүхдийн вакцинтай холбоотой асуудлыг судалж байгааг хэллээ. Тэрбээр “5-11 насны хүүхдийн вакцины асуудал хурцаар тавигдаж байгаа. АНУ, Канад, Израил болон Европын холбооны зарим улсад 5-11 насны хүүхдийн вакцинжуулалт эхэлсэн. Манай улсын хувьд шаардлагатай судалгаа шинжилгээг хийж яваа. Бид Дельта хувилбарын давлагааг хүүхдүүдийн […]

01-26-1024x555.jpg
2022-01-10 16:58
Казахстаны тэргүүн Касым-Жомарт Токаев олон улсын алан хядагчид Засгийн эрхийг булаан авахын тулд тус улсад болсон үймээнд оролцсон хэмээн өнөөдөр (2022.01.10) ХАБГБ-ын гишүүн орнуудын удирдагчдын видео хурал дээр мэдэгдэв. Токаев мөн “Казахстаны эсрэг түрэмгийлэлд террористууд, тэр дундаа гадаадын зэвсэгт дайчид шууд оролцсон гэдгийг би итгэлтэйгээр хэлж байна” хэмээжээ. Мөн тэрбээр “Дээрэмчид шөнө морг руу дайрч, нас барсан […]