Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар банк хооронд хийх бага дүнтэй гүйлгээний дээд хязгаар гурван сая төгрөг байсныг нэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 5 сая төгрөг болгожээ. Өөрөөр хэлбэл өнөөдрөөс эхлэн банк хооронд 5 сая хүртэлх дүнтэй гүйлгээг 24 цагаар, ямар нэгэн цагийн хязгааргүй, гүйлгээ хийсэн даруйд мөнгө хүлээн авч байгаа иргэний дансанд нь орох (бодит цагийн) зарчмаар дамжуулна.

Өмнө нь гурав хүртэл сая төгрөгийн, банк хоорондын гүйлгээ л бодит цагийн горимд байв. Үүнээс дээш үнийн дүн бүхий гүйлгээг 16.00 цагаас хойш хийвэл дараа өдөр нь хүлээн авагч талын дансанд шилждэг байсан юм. Өндөр үнийн дүн бүхий гүйлгээг олон хувааж хийх шаардлагатай тул иргэдэд чирэгдэл учруулж байв.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн