1-2-1280x1280.png
2022-01-24 11:23
Голомт банк үргэлж хөнгөлөлт, урамшууллаар харилцагчдадаа гэнэтийн бэлэг барихыг зорьдог билээ. Харин энэ удаа Монголын уламжлалт баяр Цагаан сарыг тохиолдуулан 2022.01.22-2022.01.31 хооронд үнэнч харилцагчдадаа зориулсан шинэ урамшуулалт аяныг эхлүүллээ Та цагаан сардаа бэлтгэж, худалдан авалт хийхдээ Голомт банкны ПОС дээр, Голомт банкны картаар төлбөр төлөөд урамшууллын оноо цуглуулаарай. Та 10,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан […]

04-21.jpg
2022-01-24 11:06
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 23-ны өдөр импортын ачаатай 51 чингэлэг 738.4 тонн ачааг хилээр нэвтрүүлжээ. Бүс нутгийн ложистикийн төвийн Гаалийн хяналтын бүсийн хяналтад хүлээн авсан байна. Үүнээс таван чингэлэг ачааг Гүний гаалийн хяналтад илгээжээ. Гаалийн байгууллага 08:00-24:00 цаг хүртэл ажиллаж, гаалийн бүрдүүлэлтийг 09:00-24:00 цагт хийж байгаа аж. Иргэд, үйлчлүүлэгчдийн хүсэлтээр авто замаар нэгдүгээр сарын 23-ны […]

5e7cb34cabe32.jpeg
2022-01-24 10:24
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн нутаг аймгийн төвөөс хойд зүгт 302 км-т, сумын төвөөс баруун зүгт 58 км-т орших Живлэгийн-Ам гэдэг газар нэгдүгээр сарын 23-ны 15:15 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг 15:22 цагт ООГХ-ээс цахим ОБЕГ-т ирүүлсэн байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай сумын ЗДТГ-аас […]

R-34.jpg
2022-01-24 10:16
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны нэгдүгээр сарын 17-21-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 361 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 120 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 241 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, […]

03-23.jpg
2022-01-24 10:03
Энэ сарын 23-ны өдөр буюу өчигдрөөс хойш орсон цаснаас үүдэлтэй халтиргаа гулгааг арилгах, шаардлагатай бодисыг цацаж, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ байнгын бэлэн байдалд ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн шөнийн байдлаар Хот тохижилтын газрын 35 ажилтан, албан хаагч зам талбайн цэвэрлэгээний шөнийн ээлжид гарч, 14 шүүртэй цэвэрлэгч машин, бодис цацагч есөн машин, тэвштэй дөрвөн машинаар зам талбайн […]

01-32.jpg
2022-01-24 09:57
Гол, мөрөн, нуурын мөсний зузаан автомашин явахад хангалттай хэмжээнд бэхжээгүй байгаа тул дээгүүр нь зорчихгүй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар болон онцгой байдлын албанаас зөвлөсөөр байгаа. Гэвч нуурын мөсөнд цөмөрсөн хоёр осол өчигдөр гарчээ. Ховд аймгийн Дөргөн сумын төвөөс урд зүгт хоёр километрийн зайд Өгөөмөр багийн “Уур баагьдаг” гэдэг газарт суудлын автомашин Дөргөн нуурын мөсөнд […]

.jpg
2022-01-24 09:40
Монголчуудын эчнээ мэдэх цахим спортын нэгэн төрөл болох “PUBG Mobile”-ийн ДАШТ гурван өдрийн турш онлайнаар болж, өндөрлөлөө. Энэ жил дэлхийн шилдэг 16 баг өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаас “Stalwart Esports” баг оролцсон юм. Энэтхэг эзэнтэй тус багийн хувьд 18 үеийн дараагаар нийтдээ 140 оноо цуглуулж, долдугаар байрт шалгаран 70500 ам.долларын эзэд болсон байна. Харин дэлхийн аваргаар […]

04-20-1280x720.jpg
2022-01-24 09:35
Буркина Фасо улсын нийслэл Уагадугу дахь цэргийн хоёр хуаранд ням гаригийн өглөө хүчтэй буун дуу  сонсогдсон талаар орон нутгийн RFI радио станц мэдээлжээ. Буун дуу гарсан газрын нэг нь 2015 онд төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр ял сонссон генерал Диендерегийн хоригдож буй шорон, нөгөө нь Кая хотод болсон буудалцаан юм байна. Буудалцааны үеэр Буркина Фасо улсын […]

02-28-1024x575.jpg
2022-01-24 09:33
Хятад улс сансрын тээврийн хэрэгслийн загвар болох “Тяньсин-1” пуужингийн шинэ туршилтыг амжилттай хийсэн талаар “Space Transportation” зохион бүтээгч компани мэдэгджээ. Тус компанийн мэдэгдэлд “Тяньсин” пуужингийн энэ оны анхны туршилт Сансрын тээвэр Жюцюань хөөргөх төвөөс “Бээжингийн цагаар 12:10 цагт хийгдсэн тухай дурджээ. Тус улс зорчигч ба ачааг зөөвөрлөхөд зориулагдсан ирээдүйн хэт авианы нисэх онгоц бүтээх, сансрын шинэлэг технологийг […]

03-22.jpg
2022-01-24 09:23
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Иранаас хуситууд руу ачаа тээвэрлэж явсан хөлөг онгоцыг саатуулжээ. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний тавдугаар флотын мэдээлснээр, саатуулагдсан хөлөг онгоц Йемений хойд хэсэгт байрлаж буй босогчид руу тэсрэх бодис үйлдвэрлэхэд ашигладаг бордоо тээвэрлэж явсан аж. Тус флот мэдээндээ Иранаас хөдөлсөн хөлөг онгоц нь Йемений хуситуудад зэвсэг нийлүүлдэг маршрутаар явж байсан тухай дурдсан бөгөөд […]