АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Иранаас хуситууд руу ачаа тээвэрлэж явсан хөлөг онгоцыг саатуулжээ. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний тавдугаар флотын мэдээлснээр, саатуулагдсан хөлөг онгоц Йемений хойд хэсэгт байрлаж буй босогчид руу тэсрэх бодис үйлдвэрлэхэд ашигладаг бордоо тээвэрлэж явсан аж.

Тус флот мэдээндээ Иранаас хөдөлсөн хөлөг онгоц нь Йемений хуситуудад зэвсэг нийлүүлдэг маршрутаар явж байсан тухай дурдсан бөгөөд хөлгийг Оманы буланд саатуулжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн