Хятад улс сансрын тээврийн хэрэгслийн загвар болох “Тяньсин-1” пуужингийн шинэ туршилтыг амжилттай хийсэн талаар “Space Transportation” зохион бүтээгч компани мэдэгджээ. Тус компанийн мэдэгдэлд “Тяньсин” пуужингийн энэ оны анхны туршилт Сансрын тээвэр Жюцюань хөөргөх төвөөс “Бээжингийн цагаар 12:10 цагт хийгдсэн тухай дурджээ.
Тус улс зорчигч ба ачааг зөөвөрлөхөд зориулагдсан ирээдүйн хэт авианы нисэх онгоц бүтээх, сансрын шинэлэг технологийг турших зорилгоор “Тяньсин” цуврал пуужин бүтээж байгаа юм. Компанийн мэдээлснээр Space Transportation нь 2019-2022 он хүртэл туршилтын хөөргөлтүүдийг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ үеэр ирээдүйд дэлхийн хэт авианы нислэгийн гол технологиудыг турших аж.