Буркина Фасо улсын нийслэл Уагадугу дахь цэргийн хоёр хуаранд ням гаригийн өглөө хүчтэй буун дуу сонсогдсон талаар орон нутгийн RFI радио станц мэдээлжээ. Буун дуу гарсан газрын нэг нь 2015 онд төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр ял сонссон генерал Диендерегийн хоригдож буй шорон, нөгөө нь Кая хотод болсон буудалцаан юм байна.
Буудалцааны үеэр Буркина Фасо улсын Ерөнхийлөгчийг баривчилсан тухай мэдээлэл цацагдсан ч Буркина-Фасогийн Засгийн газар нийслэлд буудалцаан болсныг батлаад арми засгийн эрхийг булаан авсан гэх мэдээллийг мөн үгүйсгэжээ.
Тус улсын Зэвсэгт хүчний сайд Ерөнхийлөгч Рока Марк Кристиан Каборе саатуулсан тухай мэдээллийг мөн үгүйсгэж, тус улсын нөхцөл байдал хяналтад байгаа хэмээн мэдэгдээд байна.