2022-01-24 10:241min00

Ханх суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

5e7cb34cabe32

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн нутаг аймгийн төвөөс хойд зүгт 302 км-т, сумын төвөөс баруун зүгт 58 км-т орших Живлэгийн-Ам гэдэг газар нэгдүгээр сарын 23-ны 15:15 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг 15:22 цагт ООГХ-ээс цахим ОБЕГ-т ирүүлсэн байна.

Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай сумын ЗДТГ-аас мэдээлжээ. 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй