09-4.jpg
2022-01-27 12:30
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш (2022.01.28) дуучин, ая зохиогч, продюсер Б.Ангирмаад Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээхээр болжээ. Б.Ангирмаа 1998 онд “68”, 1999 онд “My Love Songs”, 2000 онд “Angel”, 2017 онд өөрийн шилдэг дуунуудаас бүрдсэн “Өнгө аяс”, “Удахгүй ээ” зэрэг цомгуудаа гаргасан байна. Мөн 2018 онд “Сэтгэл догдлуулсан орой” тоглолтоо толилуулж, “Киви” хамтлагийг үүсгэн байгуулж продюсерээр нь ажилласан юм.

07-11.jpg
2022-01-27 12:21
Ардчилсан нам өнөөдөр (2022.01.27) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АН-ын хоёр хуваагдсан талын нэгийг даргалж буй М.Тулгат “2021 он бол МАН-ын үүсгэн байгуулсан 100 жилийн ой болсон түүхэн жил байсан. Гэвч бодит байдал дээрээ хүний эрхийг зөрчсөн, иргэдийг шүүх, цагдаагийн байгууллагаар айлган сүрдүүлсэн жил болж өнгөрлөө. Харин АН үүний эсрэг өнгөрсөн хугацаанд тууштай тэмцэж, бодит алхмууд хийсэн. […]

08-6.jpg
2022-01-27 12:16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш (2022.01.28) зарим хүмүүст төрийн дээд одон медаль гардуулах юм байна. Энэ өдөр Ардын багш цолоор Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич, зурхайч Л.Тэрбишийг шагнахаар болжээ. Зурхайч Л.Тэрбиш монгол зурхайн ухааны цаглабарыг сүүлийн 32 жил тасралтгүй гаргаж байгаа бөгөөд 1998 онд “Түүхэн он цагийг хөөн олох монгол зурхайн арга, монгол цаглабарын түүхийн судалгаа” […]

06.jpeg
2022-01-27 12:05
НАТО-гийн гишүүн орнууд Словак улсад байлдааны анги байгуулах боломжийг хэлэлцэж байна гэж Sky News мэдээлэв. Мөн CNN өмнө нь АНУ болон холбоотнууд Украины эргэн тойронд “боломжтой” хурцадмал байдал үүсэхээс өмнө НАТО-гийн зүүн жигүүрт нэмэлт хүч байршуулах талаар ярилцаж байна. Нэмэлт хүч байршуулах бодолтой байгаа улсуудын дунд Румын, Болгар, Унгар, Словак зэрэг улс багтаж байгаа бөгөөд […]

02-37.jpg
2022-01-27 11:39
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Засвар, механикийн завод болон Баяжуулах үйлдвэрийн инженер техникийн ажилчид үйлдвэрийн технологийн үндсэн тоног төхөөрөмжүүдийн нэг болох булинга шахах зориулалт бүхий Грат-1400 маркийн шахуургын ажлын цагийг уртасгах санаачилга гаргасан нь өдгөө импортыг орлох инновацын шинэ бүтээл болжээ. Тус үйлдвэр 1978 оноос Грат-1400 маркийн булинга шахах шахуургыг  ашиглаж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд шахуургын ажлын […]

02-36-1280x720.jpg
2022-01-27 11:32
Пхеньян өөр нэг үл мэдэгдэх пуужин харвасан тухай Ёонхап агентлаг Өмнөд Солонгосын армиас иш татан мэдээллээ. Тэдний мэдээлснээр Хойд Солонгос Японы тэнгис рүү үл мэдэгдэх пуужин харвасан байна. Энэ нь Хойд Солонгосоос энэ он гарснаас хойш харваж буй зургаа дахь пуужин юм. Өмнөд Солонгосын арми Пхеньяныг өнөөдөр далавчит пуужин харвасан байж магадгүй хэмээн үзэж байгаа аж.

04-26.jpg
2022-01-27 11:19
Д.ЖАРГАЛАН Хөгжлийн банкнаас зээл авсан улс төр, бизнесийн хамааралтай компаниудын мэдээлэл цаг үеийн хамгийн анхаарал татсан сэдэв болон өргөжиж байна. Монгол Улсын Хөгжлийн банкны олгосон нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орж, гэрээний үүргээ биелүүлж, зээлийн эргэн төлөлт хийгээгүй 26 зээлдэгч компани Шүүхийн хаалга татаж, 841 тэрбум төгрөг нэхүүлж эхлээд байгаа юм. Өнгөрсөн оны […]

e0557f_6724b49752600a92e5fedbae17f09ad3_x974-1280x853.jpg
2022-01-27 11:00
2021 онд Хятад улсын гадаадаас импортолсон нүүрсний хэмжээ өмнөх оноосоо буурсан нь Австрали, Монголын нийлүүлэлт багассантай холбоотой гэж шинжээчид тайлбарлажээ. Тус улс өнгөрсөн онд 54.7 сая тонн коксжих нүүрс импортолсон нь 2020 оны хэмжээнээс 24.6 хувиар буурсан үзүүлэлт болсон байна. “Бусад улс орнуудаас авах нүүрсний хэмжээ өссөн ч Австрали, Монгол улсуудын нийлүүлэлтийн хомстлыг нөхөх хэмжээнд […]

selenge.jpg
2022-01-27 10:45
Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 01 дүгээр захирамжаар аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа. Шагналыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа гардуулж, уг арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч, тусгай чиг үүрэгтэй байгууллагын дарга, захирагч нар оролцсон юм. […]