Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш (2022.01.28) зарим хүмүүст төрийн дээд одон медаль гардуулах юм байна. Энэ өдөр Ардын багш цолоор Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич, зурхайч Л.Тэрбишийг шагнахаар болжээ.
Зурхайч Л.Тэрбиш монгол зурхайн ухааны цаглабарыг сүүлийн 32 жил тасралтгүй гаргаж байгаа бөгөөд 1998 онд “Түүхэн он цагийг хөөн олох монгол зурхайн арга, монгол цаглабарын түүхийн судалгаа” сэдвээр дэд доктор, 1999 онд “Монголчуудын төвд хэлээр туурвисан одон зурхайн бүтээлүүдийн түүхийн судалгаа” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.