НАТО-гийн гишүүн орнууд Словак улсад байлдааны анги байгуулах боломжийг хэлэлцэж байна гэж Sky News мэдээлэв. Мөн CNN өмнө нь АНУ болон холбоотнууд Украины эргэн тойронд “боломжтой” хурцадмал байдал үүсэхээс өмнө НАТО-гийн зүүн жигүүрт нэмэлт хүч байршуулах талаар ярилцаж байна.
Нэмэлт хүч байршуулах бодолтой байгаа улсуудын дунд Румын, Болгар, Унгар, Словак зэрэг улс багтаж байгаа бөгөөд энд мянга мянган хүнтэй байлдааны шинэ анги байгуулах боломжийг судалж байна” гэж тус суваг мэдээлсэн байна. Мөн шинэ ангиуд нь Балтийн орнууд болон Польшид байдагтай төстэй байх болно гэж тэмдэглэжээ.
Өрнөдийнхний Украины “түрэмгий үйлдэл” гэсэн буруутгалыг ОХУ удаа дараа няцаан, хэнд ч заналхийлээгүй, хэнд ч халдахгүй гэдгээ мэдэгдэж байв. Оросын ГХЯ “Оросын түрэмгийлэл” гэсэн мэдэгдлүүд нь НАТО-гийн цэргийн техник хэрэгслийг Оросын нутагт ойртуулах шалтаг болж байна. “Оросын түрэмгийлэл” болон түүнээс өөрийгөө хамгаалахад Киевт туслах боломжийн тухай өрнөдийн мэдэгдэл нь инээдтэй бөгөөд аюултай хэмээн тэмдэглэж байсан юм.