07-4-1024x555.jpg

2022-01-05 11:38
 Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсын Засгийн газрыг огцруулах зарлигт гарын үсэг зурж, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр нэгдүгээр шадар сайд Алихан Смаиловыг томилжээ. “Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газрыг огцруулахыг зөвшөөрсүгэй. Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэхийг Смаилов Алихан Асхановичид даалгасугай” гэж зарлигт дурдсан байна. Уг баримт бичигт мөн шинэ бүрэлдэхүүнийг […]

ковид-1024x683.png

2022-01-05 11:32
Сүүлийн 24 цагт КОВИД-19-ийн 585 шинэ тохиолдол батлагдаж, гурван иргэн нас барсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Үүний дөрөв нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 385 нь нийслэлд 196 нь орон нутагт бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар уг халдварын улмаас 2,474 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдлаар нь ангилбал хөнгөн 667 хүндэвтэр 1,577 хүнд 208 маш хүнд 22 […]

06-1024x555.jpg

2022-01-05 11:29
Хятадын Эрээн боомтод ковид 19 халдвар бүртгэгдсэнээс хойш тодорхойгүй нөхцөл байдал үүсэж хил гаалиар орж ирэх ачаа удаашралтай байгаа. Энэ асуудлаар худалдаа эрхлэгчид Зам Тээвэр Хөгжлийн яамны гадаа мэдээлэл хийлээ. Засгийн газраас хилийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, бараа эргэлтийг сайжруулахад зарцуулж байгаа гурван тэрбум төгрөгийн зарцуулалтыг ил тод болгох, тээврийн жолооч нарыг хилээр чөлөөтэй нэвтрүүлэхийг шаардаж байна. Жолооч нарын төлөөлөл: […]

Засгийн-газар-1-300x189.jpg

2022-01-05 11:28
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр буюу нэгдүгээр сарын 5-ны өдөр болж байна. Хуралдаанаар юун түрүүнд коронавируст халдварын нөхцөл байдлын шинэ мэдээлэлтэй танилцжээ. Энэхүү хуралдаанаар: -Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл -Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга -Дарханы арьс ширний цогцолборын хөрөнгө […]

шатахуун.jpg

2022-01-05 11:24
Улсын хэмжээнд өнгөрсөн 12 дугаар сарын 30-ны байдлаар нийт 117,262 тонн шатахууны нөөц байгаагаас А-80 автобензин 10,808 тонн, АИ-92 автобензин 40,579 тонн, ДТ 58,761 тонн байна. Улсын хэмжээнд АИ-92 /95,98/ автобензиний 36 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 60,063 тонн буюу 27 хоногийн нөөцтэй байна.

05-1024x555.jpg

2022-01-05 11:05
Монгол Улсын хэмжээнд цол, тэмдэг олгох хэд хэдэн тогтоол, шийдвэр үйлчилдэг. Ерөнхийлөгчийн зарлигаар улсын цол, одон, медаль төрийн шагнал олгодог бол яамдууд салбарын цол тэмдэгээ гардуулдаг. Аймгийн засаг дарга нарын тухайд ч бас тийм “Хүндэт иргэн”, “Тэргүүний хамт олон”, “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”, “Өргөмжлөл” гэх мэт орон нутгийн захиргааны дээд […]

04-11-1024x555.jpg

2022-01-05 10:49
Улс орон даяар цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Энэ жилийн цэргийн бүртгэлийг биечлэн болон цахимаар зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл, 18-55 насны иргэд “e-Mongolia” системийг ашиглан гар утас болон суурин компьютероосоо цэргийн бүртгэлээ хийлгэх боломжтой юм. Харин интернэтийн хүртээмжгүй орчинд амьдарч буй эсвэл цахимаар тус үйлчилгээг авах боломжгүй иргэд нийслэлийн үйлчилгээний зургаан төвд биечлэн очиж, […]

03-1024x555.jpg

2022-01-05 10:42
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2022.01.04) хуралдаан дээр гишүүд Хөдөө аж ахуйг дэмжих зээлийн хүртээмж, шалгуурын Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгээс асууж тодрууллаа. Экспорт, импортыг дэмжих дэд бүтцийн хүртээмж, үүнээс улбаалан иргэд, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд учраад буй хүндрэлийг шийдвэрлэх чиглэлээр баримтлах бодлого, мөн цогц хөтөлбөрийн хүртээнд хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний талаар Б.Энхбаяр гишүүн тодруулсан […]

02-12-1024x555.jpg

2022-01-05 10:27
Завхан аймаг дахь цагдаагийн газраас Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуураас хууль бусаар их хэмжээний зарам /пелядь/ загас барьсан бүлэг этгээдийг илрүүлжээ. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ. Мөн тус аймгийн Улаагчны хар нуур нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг тул тус нуураас загас барихгүй байхыг анхааруулав. Эрүүгийн хуулийн 24.5 дугаар […]

01-13-1024x555.jpg

2022-01-05 10:10
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид Хөвсгөл нуурт хэмжилт хийж, мөс цөмөрч болзошгүй газруудад хориглох тэмдэг байршуулжээ. Хэмжилтээр Мэргэний үзүүрийн мөсний зузаан 15 см, Нефть баазын эрэг хэсгээр 59 см, Хар толгойн эрэг хэсгээр 55 см хөлдөж өмнөх жилүүдээс нимгэн байгааг тогтоосон байна. Мөн Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүл тогтсон боловч мөсний даац […]