Сүүлийн 24 цагт КОВИД-19-ийн 585 шинэ тохиолдол батлагдаж, гурван иргэн нас барсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Үүний дөрөв нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол
- 385 нь нийслэлд
- 196 нь орон нутагт бүртгэгдлээ.
Өнөөдрийн байдлаар уг халдварын улмаас 2,474 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 667
- хүндэвтэр 1,577
- хүнд 208
- маш хүнд 22 иргэн байна.
Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 287 нь хүүхэд, 136 нь жирэмсэн эмэгтэй байна.