Хятадын Эрээн боомтод ковид 19 халдвар бүртгэгдсэнээс хойш тодорхойгүй нөхцөл байдал үүсэж хил гаалиар орж ирэх ачаа удаашралтай байгаа. Энэ асуудлаар худалдаа эрхлэгчид Зам Тээвэр Хөгжлийн яамны гадаа мэдээлэл хийлээ.
Засгийн газраас хилийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, бараа эргэлтийг сайжруулахад зарцуулж байгаа гурван тэрбум төгрөгийн зарцуулалтыг ил тод болгох, тээврийн жолооч нарыг хилээр чөлөөтэй нэвтрүүлэхийг шаардаж байна.
Жолооч нарын төлөөлөл: 1м3 ачаа 3000 юань болж өссөн. Өмнө нь 20, 30 юаний ханштай байсан бол биднээр шалтгаалахгүй өсч байна. Жолооч нарын хувьд тусгаарлалтаас гараагүй. Одоогийн байдлаар 7000 жолооч ажилгүй хүнд нөхцөл байдалд ороод байгаа юм байна. Бараа бүтээгдэхүүн орж ирж байгаа үнийг зохицуулалтыг эрээнээс хийж байна.
Жолооч нарын төлөөлөл: Жолооч нар үнийн ханшийг хэзээ ч тогтоож байгаагүй. Эрээний боомтын хүмүүс тогтоодог. Тээвэр зохицуулалтын газраас 100 жолоочийг тусгаарлаж зөвхөн машинтай явуулна гэсэн. Энэ нь ажил амьдралаа хүлээгээд байж байгаа 6000 жолоочийг хөсөр хаясан асуудал болж байна.
Эдгээр хүмүүсийн амьдрал ахуйг төр нэг ч удаа анхаарахгүй байж одоо тээвэр зохицуулалтын газраас тусгай жолооч оруулж ирэх гэж байгаад бухимдалтай байна. Тээвэр жуучлалын холбоо нь Халтар сайдын нууц компани гэж жолооч нар хардаж байгаа юм.